Предраг Стоякович
Предраг Стоякович | ||||||||||||||||||||
Predrag Stojaković | ||||||||||||||||||||
Стоякович «Далласт» (2011) | ||||||||||||||||||||
Зодог тайлсан | ||||||||||||||||||||
жижиг довтлогч | ||||||||||||||||||||
Өндөр: | 208 см | |||||||||||||||||||
Жин: | 104 кг | |||||||||||||||||||
Иргэншил: | Серби Грек | |||||||||||||||||||
Мэндэлсэн: | 1977 оны 6 сарын 9 , Югослав, Хорват, Пожега | |||||||||||||||||||
Драфт: | 14, 1996, Сакраменто Кингз | |||||||||||||||||||
НБА-гийн үзүүлэлт | ||||||||||||||||||||
Тоглолт: | 804 | |||||||||||||||||||
Оноо: | 13647 (17 тоглолтын дундаж) | |||||||||||||||||||
Авалт: | 3782 (4.7 тоглолтын дундаж) | |||||||||||||||||||
Дамжуулалт: | 1408 (1.8 тоглолтын дундаж) | |||||||||||||||||||
Таслалт: | 747 (0.9 тоглолтын дундаж) | |||||||||||||||||||
Хаалт: | 106 (0.1 тоглолтын дундаж) | |||||||||||||||||||
Тоглогчийн замнал | ||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||
|
Предраг «Пежа» Стоякович[1] (Серби: Предраг „Пеђа“ Стојаковић; 1977 оны зургаадугаар сарын 9-нд ХБНСЮУ-ын Пожега хотод төрсөн) — Сербийн мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд
Тэрбээр сүүлд «Даллас Маверикст» тоглохдоо НБА-д аваргалсан ба 2011 оны арванхоёрдугаар сарын 11-нд зодог тайлж байв. НБА-гийн гурван онооны шидэлтийн тэмцээнд хоёронтоо түрүүлэхдээ Европ тивээс анхдагч болж, улмаар 1,760 холын зайн шидэлт амжилттай гүйцэтгэсэнээрээ бүх цаг үеийн 7-рт эрэмбэлэгддэг. «Црвена Звезда», «ПАОК» багуудад алдаршсан Стояковичийг 1996 оны драфтын №14-өөр шалгарахад «Сакраменто Кингз» элсүүлсэн түүхтэй. 2000/01, 2001/02 онд 20.4 оноо, 5.8 самбар, 40.0 хувьтай холын зайн шидэлтээрээ 2001 онд Ахисан тоглогчийн сунгаанд аман хүзүүдэж, улмаар 2004 он хүртэл гурван удаа НБА-гийн бүх оддын тоглолтонд оролцжээ. «Кингз» 2002 онд плей-оффт шалгарч бүсийн шувтарга хүртэл давшихад Стоякович түлхүүрдсэн удаатай. Иймд 2014 оны арванхоёрдугаар сарын 16-нд 16 дугаарын өмсгөлийг нь мөнхөлжээ.
«Индиана Пэйсерс», «Нью-Орлеан Хорнетс», «Торонто Рэпторс» багуудад тоглоод «Даллас Маверикст» ирсэн юм. 2006 оны арваннэгдүгээр сарын 14-нд «Шарлотт Хорнетсийн» эсрэг 42 оноо авахдаа дараалан 20 ба түүнээс дээш оноо авсан НБА-гийн түүхэн дэх анхны тоглогчоор тэмдэгдэгдэв.[2]
Тэр Югославын шигшээд 2001 оны ЕАШТ болон 2002 оны ДАШТ-д түрүүлсэн амжилтаараа Европын шилдэгээр шалгарч түүхэнд Пежа хочоороо мөнхөрсөн гавъяатан билээ.
Лавлах холбоос
засварлах- ↑ ESPN.com AFTER A CHILDHOOD DODGING BULLETS IN CROATIA, THE KINGS' PEJA STOJAKOVIC CAN FORGET EVEN THE WORST AIRBALL.
- ↑ "Stojaković feat historic", NOLA.com, November 19, 2006, accessed February 11, 2008.
Цахим холбоос
засварлах- Профайл - NBA (англ.)
- Үзүүлэлт - www.basketball-reference.com (англ.)