Хаалган хот буюу Жанчхүү (Хятад: 张家口, Монгол бичиг: ) нь Монголын Нууц Товчоонд Чуулалт Хаалга () нэрээр нэрлэгдсэн Түмэн Газрын Цагаан Хэрмийн үүдэн хот бөгөөд Бээжингийн баруун хойно байрлана. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хэбэй мужид харьяалагдах бөгөөд аймгийн зэрэглэл бүхий хот юм.

Хаалган
张家口市
Чанчякоу, Жанжякоу
Цагийн зүгийн дагуу: Чиншүэй голын эрэг, хотын төвийн салют, Тон гүүр, Цинюань барилга, Дажинмэнь
Хоч: 
Pearl of the Great Wall (塞外明珠), Northern Gate of Beijing
Map
Хэбэй дэх Хаалган хотын харьяаллын байршил
Хэбэй дэх Хаалган хотын харьяаллын байршил
Хаалган, Хэбэй
Хаалган
Хаалган
Хэбэй дэх хотын төвийн байршил
Хаалган, Умард Хятад
Хаалган
Хаалган
Хаалган (Умард Хятад)
Хаалган, Хятад
Хаалган
Хаалган
Хаалган (Хятад)
Солбицол (Хаалган хотын захиргаа): 40°46′08″N 114°53′10″E / 40.769°N 114.886°E / 40.769; 114.886Солбицол: 40°46′08″N 114°53′10″E / 40.769°N 114.886°E / 40.769; 114.886
Улс Хятад
МужХэбэй
Анхны сууринМЭӨ 2500 он
Байгуулагдсан11 сарын 15, 1983
Захиргааны төвЧяодун дүүрэг
Засаг захиргаа
  ХКН-ын НБДХүэй Жянь (回建)
  Хотын даргаВү Вэйдун (武卫东)
Газар нутаг
  Тойргийн энтэй хот36,861.56 км2 (14,232.33 бээр2)
  Хотын нутаг407.21 км2 (157.22 бээр2)
  Дүүргүүд[1]6,963.8 км2 (2,688.7 бээр2)
Өндөр
716 м (2,349 фут)
Хүн ам
 (2010 тооллого)
  Тойргийн энтэй хот4,650,000
  Нягтрал130/км2 (330/бээр2)
  Хотын нутаг1,435,000
  Нягтрал3,500/км2 (9,100/бээр2)
  Дүүргүүд[1]
2,137,000
Цагийн бүсUTC+8 (Хятадын Стандарт)
ISO 3166 кодCN-HE-07
Улсын дугаарын угтвар冀G
Вэб сайтwww.zjk.gov.cn
Хаалган
Хятад нэр
Хялбаршуулсан张家口
Уламжлалт張家口
ШууданChangchiakow
Шууд утга"Жан гэрийн' хаалга"
Хаалган
Хялбаршуулсан喀拉干
Уламжлалт喀拉幹
Монгол нэр
Монгол бичигᠬᠠᠭᠠᠯᠭᠠᠨ

Хуучин Монгол үндэстний олноор суудаг хот байсан ба Манжийн хаан тэнд оршин суугч Цахар Монголчуудыг баруун хязгаар Шинжаан уруу нүүлгэн Цахар Найман хошууг байгуулах зэргээр Монгол хүн амыг цөөлөх бодлого явуулж байжээ. Гэсэн хэдий ч Хаалган хот нь 19-р зууны эхэн хүртэл Монголчууд олноор суудаг хот байсан байна. Хиагт-Хүрээ-Хаалган өртөө нь алдартай байжээ.

Нэрийн гарал

засварлах

Барууны буюу орос, герман хэлэнд Калган („Kalgan“) хэмээн хэрэглэдэг үг нь дундад зууны сүүлээр монгол хэлнийхаалга“ буюу „нэвтрэх хаалга“ гэсэн үгнээс гаралтай. БНХАУ-д Жанжиакоу (Жанчхүү) буюу "Жан овогтын (Байлдаант айлын) хаалга" гэж албан ёсоор нэрийднэ.

Хаалган нь Цагаан хэрэм дэх Монгол-хятадын хилийн застав болж байсан. Монголоос Хятад руу гарах гол гарц байсан юм. Цагаан хэрэмээс өмнө зүгт орших орчин үеийн хотын дүүргийн нутаг дэвсгэрийн нэг хэсэг нь Хятадын янз бүрийн төрийн байгууллагуудын нутаг дэвсгэрийн нэг хэсэг байсан бөгөөд хойд талаараа нүүдэлчин Монголчуудын нутаг байв.

1211 онд Чингис хаан хээрийн тулалдаанд хятадын цэргийг энд устгасан юм.

Шинхайн хувьсгалын дараа энэ бүс нутаг 1913 онд байгуулагдсан Чахарын онцгой бүсэд (хятад. 察哈尔特别区) багтаж, 1928 онд тусдаа Чахар муж болон хуваагджээ. 1935 онд Чахар аймгийн хойд хэсэг Японд эзлэгдсэн тул Дэ ван Дэмчигдонров тэнд идэвхтэй үйл ажиллагаа явуулж, тусгаар тогтносон Монгол улсыг байгуулахаар зүтгэж эхэлсэн. Хятад-Японы бүрэн хэмжээний дайн эхэлсний дараа Японы Квантуны арми Чахар мужийг эзэлж, 1937 оны 8-р сарын 27-нд Хаалган руу орж иржээ.

1945 оны 8-р сард Зөвлөлт, Монголын цэргийн хүчинд Японыг бут ниргэсний дараа 11-р сард Хаалган хотод Өвөр Монголын Өөртөө Засах Хөдөлгөөний нэгдсэн чуулган болж, улмаар Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагдсан байна.

1949 онд Хятадын коммунист эрх баригчид энэ нутаг дэвсгэрт Хойд Чахарын онцгой бүс (察北专区), Өмнөд Чахарын онцгой бүсийг (察南专区) байгуулжээ.

Түнш хотууд

засварлах

Эх сурвалж

засварлах
  1. 1.0 1.1 1.2 1.3 Ministry of Housing and Urban-Rural Development, ed. (2019). China Urban Construction Statistical Yearbook 2017. Beijing: China Statistics Press. p. 46. Archived from the original on 18 Зургадугаар сар 2019. Татаж авсан: 11 January 2020. {{cite book}}: Check date values in: |archive-date= (help)

Цахим холбоос

засварлах
  Commons: Zhangjiakou – Викимедиа зураг, бичлэг, дууны сан