Монгол-Оросын хил
Монгол-Оросын хил — Монгол, Орос хоёр улсын нутаг дэвсгэрийг заагласан хилийн урт 3485 км газар юм. Үүнээс хуурай газраар 2878,6 км, 588,3 км голын усаар болон 18,1 км нуурын усаар хил залгадаг юм.
Монгол улсын хувьд Хятад, Орос хоёр хөрштэй байдгын арай богино 3543 км хилтэй нь Орос улстай байна. Харин Орос улс 14 улс оронтой хил залгадагаас Казахстан, Хятадын дараа Монгол улстай гуравдугаарт орох урт хилтэй юм.
Өнөөгийн Монгол-оросын орчин цагийн улсын хил үндсэндээ 1911 оноос тогтсон. Манж Чин улс мөхөж Монгол улс тусгаар тогтнож, Тува тусгаар нэртэй боловч эхлээд Хаант Оросын ивээлд ороод сүүлд 1944 онд ЗХУ-ын бүрэлдэхүүнд нэгдэн оржээ.
Монгол-Оросын хил нь Монгол улс Манж чин улсад дагаар орсны дараа Хаант Орос улс, Манжийн хооронд байгуулсан 1689 оны Нерчийн гэрээ, 1727 оны Буурын гэрээ, Хиагтын гэрээ, 1864 оны Тарвагатайн протокол, 1881 оны Санкт-Петербургийн гэрээгээр анх үүсгэн тогтоогдсон. Энэхүү тогтоосон хилийг баримтлан Монгол улсын хойд хил нь БНМАУ, ЗСБНХУ (хуучин нэрээр)-ын хооронд байгуулсан 1958, 1976 оны “БНМАУ ба ЗХУ-ын хоорондын Улсын хилийн тухай” гэрээнүүдээр шинэчлэн тодотгож тогтоосон бөгөөд хилийн шугамыг бодит газар дээр нь тогтоон тэмдэглэх ажлыг БНМАУ, ЗСБНХУ-ын хоорондох монгол-зөвлөлтийн улсын хилийн тухай 1958 оны Гэрээ ба 1959-1960 онд хилийг газар дээр нь тогтоон тэмдэглэсэн баримт бичгийн дагуу Асгатын давааны хярын хойд өндрийн оройгоос эхлэн зүүн тийш Монгол Шарын давааны зүүн өндрийн орой хүртэл 1305 км хилийн шугамаар 332 овоо тэмдэг босгож бүрэн тодорхойлолтын зураглалтай хил тогтоогдон батлагджээ. 1977-1979 оны улсын хилийн анх удаагийн хамтарсан шалгалтыг 1987-1996 онд хийж дуусгасан байна.
Монгол, Зөвлөлтийн хооронд 1976 онд Монгол Шарын давааны зүүн өндрөөс эхлэн зүүн тийш Тарваган дахын хилийн овооны 645 тоот хүртэл байгаа 1727 оны "Буурын гэрээ"-гээр тогтоогдсон зүүн хэсгийн 1890 км хил, Асгатын даваанаас эхлэн баруун тийш Алтай таван богд уул хүртэл байгаа 1864 оны Тарвагатай хотын хилийн гэрээгээр тогтоогдсон баруун хэсгийн 290 км хил эдгээр бүгд 2180 км хилийг тодотгон тогтоох хэлэлцээ хийгдэж, хилийн гэрээ байгуулагдсан юм.
1991 онд ЗХУ задран унахад Монгол улстай хиллэх хэсгийг ОХУ өвлөн авсан. Монгол Улс нь ОХУ-ын 4 субьекттэй хил залгадаг: Бүгд Найрамдах Алтай Улс, Бүгд Найрамдах Тува Улс, Бүгд Найрамдах Буриад Улс, Өвөр Байгалын хязгаар.
Хил хамгаалах байгууллага нь 1996 оноос БХЯ-ны харьяа Засгийн газрын тохируулагч агентлаг, 2000 оноос Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд шилжиж Засгийн газрын тохируулагч агентлаг-Хилийн цэргийг удирдах газар нэртэйгээр тус тус ажиллаж ирсэн бөгөөд 2002 оноос Засгийн газрын тохируулагч агентлаг-Хил хамгаалах ерөнхий газар нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Монгол Улс, Оросын Холбооны Улс хооронд 2006 оны 12-р сарын 8-ны өдөр байгуулсан “Монгол-Оросын улсын хилийн дэглэмийн тухай“ гэрээг Засгийн газрын өргөн мэдүүлснээр 2007 оны 10-р сарын 4-нд УИХ-аар соёрхон баталсан байна.
Түүх:
засварлахXVI зуунаас Оросын Эзэнт улс дорно зүгт эрчтэй тэлж (1632 онд Якутск, 1651 онд Эрхүү, 1653 онд Чит мужууд тус тус байгуулагдсан). Орос улс газар нутгаа Номхон далай хүртэл тэлж, нутаг дэвсгэрээ умард тийш тэлж ахуйд нь өмнөд болон халх монголчууд 1636, 1691 онд эрхшээлд нь орсноор Манжууд Орос улс, оросуудад тулж очжээ. Орос, Чин улсууд дундынхаа хилийн талаар ойлголцох зайлшгүй шаардлагатай болж, Нерчийн гэрээ (1689), Буурын гэрээ (1727), Хиагтын гэрээ (1728)-нүүдээр хилээ тогтоосон байдаг.
Хилийн боомт
засварлахМонгол-Оросын хил дээр 29 шалган нэвтрүүлэх боомт 2016 оны байдлаар үйл ажиллагаа явуулж байна.
Олон улсын: Цагааннуур, Боршоо, Алтанбулаг, Сүхбаатар
Хоёр талын байнгын: Тэс, Арцсуурь, Ханх, Бага илэнх, Зэлтэр, Агацын гол, Ульхан, Эрээнцав
Улирлын ажиллагаатай: Баянзүрх, Хээгт, Шишгэд гол, Хонгор овоо, Цагаан арал, Хутаг-Өндөр, Хүдэр, Тогтор, Хэрийн гол, Ямлахын гол
Транзит: Асгатын гол, Харигийн гол, Бөхмөрөн, Тээл, Хандгайт, Давст, Тэс
Монгол Оросын хил дээр автозамын 8, төмөр замын 2 боомт байнгын ажиллагаатай байдаг. Орос-Монголын 20 гаруй хилийн боомт байна (Алтан — Агацийн гол, Тайрисин — Рашаан, Баян — Зүрх, Монды — Ханх г.м).
1.Хилийн Цагааннуур авто замын боомт
засварлахХилийн “Цагааннуур” боомт нь 1993 онд Баян-Өлгий аймгийн Цагааннуур тосгоны нутаг дэвсгэр “Ширэг” нэртэй газар анх байгуулагдсан. 2005 онд Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын IX багийн нутаг Улаанбайшинт нэртэй газарт шилжин байрласан.
ОХУ-тай хилийн боомтын асуудлаар байгуулсан хэлэлцээрийн дагуу олон улсын шинжтэй, байнгын ажиллагаатай боомт юм.
2.Хилийн Боршоо авто замын боомт
засварлахХилийн “Боршоо” боомт нь 1975 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Увс аймгийн Давст сумын Хандгайт багийн нутагт орших “Хоо дэл”-ийн хөтөл нэртэй газар анх байгуулагдсан.
ОХУ-тай хилийн боомтын асуудлаар байгуулсан хэлэлцээрийн дагуу хоёр талын шинжтэй, байнгын ажиллагаатай боомт бөгөөд зөвхөн Монгол Улс, ОХУ-ын иргэд улсын хил нэвтэрнэ.
3.Хилийн Тэс авто замын боомт
засварлахХилийн “Тэс” авто замын боомт нь 1994 онд Увс аймгийн Тэс сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр “Шонт” нэртэй газар байгуулагдсан.
ОХУ-тай хилийн боомтын асуудлаар байгуулсан хэлэлцээрийн дагуу хоёр талын шинжтэй, байнгын ажиллагаатай боомт бөгөөд зөвхөн Монгол Улс, ОХУ-ын иргэд улсын хил нэвтэрнэ.
4.Хилийн Арцсуурь авто замын боомт
засварлахХилийн “Арцсуурь” боомт нь 1976 онд Завхан аймгийн Баянтэс сумын Арцсуурь нэртэй газар байгуулагдсан. 1992 онд Завхан аймгийн Тэс сумын Нисэг багийн нутагт шилжин байрласан.
ОХУ-тай хилийн боомтын асуудлаар байгуулсан хэлэлцээрийн дагуу хоёр талын шинжтэй, байнгын ажиллагаатай боомт бөгөөд зөвхөн Монгол Улс, ОХУ-ын иргэд улсын хил нэвтэрнэ.
5.Хилийн Ханх авто замын боомт
засварлахХилийн “Ханх” боомт нь 1926 онд Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд байгуулагдсан. 1994 онд “Мөнгөт толгой” нэртэй газар шилжин байрласан.
ОХУ-тай хилийн боомтын асуудлаар байгуулсан хэлэлцээрийн дагуу хоёр талын шинжтэй, байнгын ажиллагаатай боомт бөгөөд зөвхөн Монгол Улс, ОХУ-ын иргэд улсын хил нэвтэрнэ.
6.Хилийн Ульхан авто замын боомт
засварлахХилийн “Ульхан” боомт нь 1976 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Дорнод аймгийн Баян-Уул сумын Эрээн багийн нутаг Ульхан майхан нэртэй газар байгуулагдсан.
ОХУ-тай хилийн боомтын асуудлаар байгуулсан хэлэлцээрийн дагуу хоёр талын шинжтэй, байнгын ажиллагаатай боомт бөгөөд зөвхөн Монгол Улс, ОХУ-ын иргэд улсын хил нэвтэрнэ
7.Хилийн Эрээнцав авто замын боомт
засварлахХилийн “Эрээнцав” боомт нь 1928 онд Дорнод аймгийн Чулуунхороот сумын нутагт байгуулагдсан. ОХУ-тай хилийн боомтын асуудлаар байгуулсан хэлэлцээрийн дагуу олон улсын шинжтэй, байнгын ажиллагаатай боомт юм.
8.Хилийн Эрээнцав төмөр замын боомт
засварлахХилийн “Эрээнцав” боомт нь Дорнод аймгийн Чулуунхороот сумын нутагт 1928 онд Эрээнцавын байцаан өнгөрүүлэх пункт нэртэйгээр байгуулагдсан.
ОХУ-тай хилийн боомтын асуудлаар байгуулсан хэлэлцээрийн дагуу хоёр талын шинжтэй, байнгын ажиллагаатай боомт юм.
9.Хилийн Алтанбулаг авто замын боомт
засварлахХилийн “Алтанбулаг” боомт нь 1933 онд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд байгуулагдсан.
ОХУ-тай хилийн боомтын асуудлаар байгуулсан хэлэлцээрийн дагуу олон улсын шинжтэй, байнгын ажиллагаатай боомт юм.
10.Хилийн Сүхбаатар төмөр замын боомт
засварлахХилийн “Сүхбаатар” төмөр замын боомт нь 1949 онд Улаанбаатар-Наушки өргөн төмөр зам ашиглалтад орж, зорчигч, тээврийн хөдөлгөөн явж эхэлсэнтэй холбогдуулан Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд байгуулагдсан.
ОХУ-тай хилийн боомтын асуудлаар байгуулсан хэлэлцээрийн дагуу олон улсын зэрэглэлтэй, байнгын ажиллагаатай төмөр замын боомт юм.
Хил орчмын газар нутаг
засварлах• Монгол Улсын хилийн нийт урт 8252,658 км, үүнээс 3543 км газар нутгаар ОХУ-тай хиллэдэг.
• Хуурай газраар 2863 км, усан хил-680 км
• Монгол-Оросын хилийг 1925 хилийн тэмдгээр газар орон дээр тэмдэглэсэн байдаг.
• Үүний 964 үндсэн хилийн тэмдэг, 961 завсрын хилийн тэмдэг байдаг.
Монгол Улсын Оростой хиллэдэг аймгууд
засварлахМонгол Улсын 8 аймаг:
Оросын Монголтой хиллэдэг нутаг
засварлахОросын Холбооны бүрэлдэхүүн 4 субьект:
Хил зөрчих
засварлахМонголын Увс аймаг, Оросын Тува улстай хилийн бүсэд малын хулгай хийсээр байна.[1].
Эх сурвалж
засварлах- ↑ "Потенциал конфликтности в зоне российско-монгольской границы в Туве — Журнал «Международные процессы»". Archived from the original on 2016-03-04. Татаж авсан: 2015-05-30.
{{cite web}}
: no-break space character in|title=
at position 68 (help)