Эрээнцав боомт
Эрээнцав боомт нь Дорнод аймгийн Чулуунхороот сумын нутгаар ОХУ-тай хил залгаа Олон улсын зорчигч, ачаа тээврийн болон 2 талын шинжтэй төмөр замын зориулалт бүхий байнгын ажиллагаатай боомт юм. 1928 онд байгуулагдаж 1932 онд нээгдсэн уг боомт Монголын талаас Эрээнцав, Оросын талаас Соловьевск боомт гэдэг.
Тус боомт нь ОХУ-ын Чита мужийн Онон, Борьзын районы Соловьёвск тосгонтой хиллэдэг. Байршлын хувьд Дорнод аймгийн Чулуунхороот сумын нутаг дэвсгэрт харьяалагдаж Улаанбаатар нийслэл хотоос 915 км зайтай, Дорнод аймгийн төвөөс 255 км, Чулуунхороот сумаас 7 км, Хилийн 0275 дугаар ангийн хариуцсан хэсэгт байдаг.