Цагааннуур боомт
Цагааннуур боомт нь 1924 онд “Хөшөө модны” гааль нэртэйгээр анх байгуулагдсан. 2005 онд Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 9-р багийн нутаг Улаанбайшинт нэртэй газарт шилжин байрласан. Олон улсын зэрэглэлтэй, байнгын горимоор ажилладаг боомт. ОХУ-ын талаас Оросын Бүгд Найрамдах Алтай Улсын Кош-Агач хошууны хэсэгт байрладаг Ташанта авто замын боомттой хиллэдэг.
- Улаанбаатар хотоос Цагааннуур боомт хүртэл нийт 1771.5 км.
- Улаанбаатар хотоос Баян-Өлгий сум хүртэл 1678 км /хатуу хучилттай зам/
- Өлгий-Цагааннуур боомт хүртэл 72.4 км /хатуу хучилттай/, 20 км /шороон зам/
Хилийн боомтын үндэсний зөвлөлийн 2021 оны 02 дугаар тогтоолоор Цагааннуур боомтыг хөгжүүлэх, өргөтгөж шинэчлэх төлөвлөгөө батлагдсан. Төлөвлөгөөний дагуу боомтын ТЭЗҮ, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, ажлын нарийвчилсан зураг төслийн ажлыг “Эй Ди И Пи” ХХК гүйцэтгэж байна. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний эскиз зураг төсөл 2022 оны 5-р сарын 12-нд батлагдсан.
"Хилийн боомт болон Монгол-Оросын хилийг хялбарчилсан журмаар нэвтрэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийн дагуу хоёр талын нийтээр тэмдэглэх баяр, амралтын өдрүүдэд хилийн боомтыг түр хаах асуудлыг хоёр улсын хилийн бүрэн эрхт төлөөлөгчид харилцан тохиролцдог журамтай ажээ.
Даваа – Бямба гарагт 09.00-18.00 цагт ажилладаг хуваарьтай.