Монголын тэгш өндөрлөг

Хэрэгтэй мэдээлэл
(Монголын өндөрлөг-с чиглүүлэгдэв)

Монголын тал хээр нь Төв Азид орших тал хээр бөгөөд өндөр уулс хосолсон томоохон тэгш өндөрлөгүүдийн нэг бөгөөд монгол үндэстэн оршин суудаг. Энэхүү тэгш өндөрлөгт Монгол Улс, Өвөр Монголын Өөртөө Засах Орон болон Оросын холбооны нэгж болох Тува орон зэрэг улсууд оршдог. Монголын тэгш өндөрлөг нь Төв- ба Дорнод Азийн бүсэд орших хамгийн том Төвөдийн өндөрлөгийн дараа ордог бөгөөд далайн түвшнээс дээш 900-1500 метр орчим өндөр бүхий өмнөд болон зүүн өмнөд хэсэгтээ говийн элсэрхэг бүсээр хүрээлэн оршино. Хур тунадас бага, температурын зөрүү ихтэй, эрс тэс уур амьсгалтай нутаг болно.

Монголын тэгш өндөрлөг (1903 оны газрын зураг)

Байршил ба цаг уур

засварлах

Тус тэгш өндөрлөг нь ойролцоогоор 2.000 × 1.000 километр бараг дөрвөлжин хэлбэртэй нутаг ба Тэнгэр Уулаас Өвөр Монголын зүүн хойд зүгт байх Их Хянганы нуруу хүртэл үргэлжилнэ. Өмнө зүгт Наньшань уулс ба Шар мөрөн дэх Ордосын тэгш өндөрлөгөөр хязгаарлагдана. Зүүн урд зүгтээ түүний бэл нь 200 орчим км Бээжинд дөхөж очно. Умард зүгт монголын Алтай-, Хангайн нуруу болон зүүн зүгт Байгал нуураар хязгаарлагдана.

Энэхүү уртаашаа сунасан, овгор ихтэй тэгш өндөрлөг нь говь хээрийн бүсийн шинж бүхий маш хуурай уур амьсгалтай юм.

Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Монголын тэгш өндөрлөг
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Маx. Температур (°C) −3.3 3.1 12.6 21.1 28.0 32.3 34.1 33.3 27.5 18.7 7.3 −1.8 Ø 17.8
Мин. Температур (°C) −15.9 −11.3 −2.7 5.1 12.0 16.4 18.6 17.3 10.8 2.9 −5.4 −13.0 Ø 3
Тунадас (мм) 1 1 1 2 3 6 7 5 3 3 2 1 Σ 35
Нартай цаг (h/d) 6.9 8.1 8.8 9.7 10.9 11.2 11.0 10.6 10.1 9.0 7.4 6.5 Ø 9.2
Агаарын чийгшил (%) 63 50 34 27 27 33 34 34 36 46 51 62 Ø 41.4
Т
е
м
п
е
р
а
т
у
р
−3.3
−15.9
3.1
−11.3
12.6
−2.7
21.1
5.1
28.0
12.0
32.3
16.4
34.1
18.6
33.3
17.3
27.5
10.8
18.7
2.9
7.3
−5.4
−1.8
−13.0
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Хур тунадас
Х
у
р

т
у
н
а
д
а
с
1
1
1
2
3
6
7
5
3
3
2
1
  1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Эх сурвалж: wetterkontor.de

Хөрсөн доорх баялаг

засварлах

Монголын тэгш өндөрлөг нь газрын доорх ашигт малтмалын хэмжээгээрээ дэлхийд тэргүүлэх баялагтай. Үүнд: зэс, алт, мөнгө, алмааз, төмрийн хүдэр, хайлуур жонш, чулуун нүүрс, силикат, доломит, фосфорит, цагаан тугалга, цайр, гянт болд (вольфрам), молибден, уран, газрын ховор металл, газрын тос зэрэг байна. Говийн өмнөд хэсэгт нь магадгүй дэлхийн хамгийн том зэсийн баяжмалын орд байх ба олборлолт хийгдээгүй өөр олон баяжмалын орд газрууд бий. Ар Монгол, Өвөр Монголын аль алинд нь нийт газар нутгийн зөвхөн гуравны нэг хэсэгт л геологийн судалгаа (2017 оны байдлаар) хийгдсэн байна. Одоогийн байдлаар 6000 гаран орд газарт 80 орчим эрдэс бодис байгааг олж тогтоожээ.[1]

  1. Germany Trade and Invest: Wirtschaftsentwicklung – Mongolei 2008/09, 18. August 2009. Abgerufen am 12. April 2012 (Memento 2. Зургаадугаар сар 2013 цахим архивт), S. 2