Силикат эрдэс — (лат. silex, silicis - цахиур, хатуу чулуу) цахиурын хүчлийн (HSiO₂) давсаар үүсгэгдсэн эрдсийн бүлэг.

Силикат эрдэс нь ашигт малтмалын хамгийн их төвөгтэй анги юм. Силикатын бүлэг 800 гаруй эрдсийг багтаасан хамгийн том бүлэг. Литосферын 90%-г энэ бүлгийн эрдсүүд бүрдүүлдэг. Силикатуудыг бүрдүүлэгч үндсэн химийн элементүүдэд Si, O, Al, Fe2+, Fe3+, Mg, Mn, Ca, Na, K зэрэг багтана. Силикатын бүлгийн эрдсүүд нь чулуулаг үүсгэгч эрдсүүд бөгөөд уулын чулуулгийн дийлэнхийг бүрдүүлэгч хээрийн жоншууд, кварцууд, оливинууд, пироксенууд, амфиболууд, гранатууд энэ бүлэгт багтдаг. Силикат эрдсийн одоогоор мэдэгдэж байгаа 5300 гаруй ашигт малтмалын төрөл зүйл байдаг. Эдгээрээс 5,070 гаруйг Олон Улсын Эрдсийн Холбоо (IMA) баталсан байна. Бүх ашигт малтмалын 30 орчим хувь нь силикатууд бөгөөд зарим геологичид дэлхийн царцдасын 90%-г силикатын эрдэс эзэлж байна гэж тооцоолж байна. Силикат эрдсийн үндсэн бүрдүүлэгч нь хүчилтөрөгч, цахиур (SiO4) бөгөөд дэлхийн царцдас бүрхүүлийн 98.59%-г дараах 8 элемент эзэлдэг: O 46.60%; Si 26.72%; Al 8.13%; Fe 5.0%; Ca 3.63%; Na 2.83% ; K 2.59%; Mg 2.09% ба 1.41%-г бусад бүх элемэнтүүд эзэлнэ.

Цахим холбоос

засварлах
  Commons: Силикат – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
 
Wiktionary
Wiktionary: Силикат эрдэс – Энэ үгийг тайлбар толиос харна уу