Бага Майкл Пол Бизли (англ. Michael Paul Beasley Jr.; 1989 оны нэгдүгээр сарын 9, Мэриленд, Фредерик) — Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд НБА-гийн «Майами Хит» багт тоглодог. Түүний хувьд довтлогчийн байрлалд тоглодог ба баруун, солгойгүй үсрэлттэй шидэлт гүйцэтгэдэг Канзасын их сургуулиас төрөн гарсан шилдэг оюутан тоглогч байв.

Намтрын товчоонЗасварлах

2008 оны зургадугаар сарын 26-нд драфтын хоёрдугаар сонголтоор «Майами Хит» багт хуваарилагдаж байв.[2] долдугаар сарын 2-нд гэрээ байгуулсан.[3]

«Миннесота Тимбервулвз» багийн 2011 болон 2014 оны драфтын хоёрдугаар тойргийн сонголтыг нь авахаар тохиролцон «Майами» Бизлиг «Тимбервулвз» багт 2010 оны долдугаар сарын 12-нд шилжүүлсэн байдаг.[4]

2010 оны арваннэгдүгээр сарын 10-нд «Сакраменто Кингз» багтай тоглоход тэрээр дээд оноо болох 42 оноо авахын хажуугаар 9 бөмбөг авалт хийж багаа ялалтанд хүргэсэн.[5] Шинэ баг дахь анхны улирлыг 19.2 онооны дундаж, лигийн эхний 20-д эрэмбэлэгдсэн амжилтаар үдсэн.[6]

2012 оны долдугаар сарын 10-нд Бизли 18 сая долларын үнэтэй 3 жилийн гэрээг «Финикс Санз» багтай байгуулав.[7] 2013 оны есдүгээр сарын 3-нд түүний хар тамхитай дахин (2011 онд мөн холбогдож байсан) холбогдсон хэргийн учир багаас явуулах шийдвэр гаргаж,[8] улмаар есдүгээр сарын 11-нд «Майами Хит» багтаа эргэн ирж байлаа.[9]

Хятадын «Шанхай Шаркс» багт 2014 оны есдүгээр сарын 25-нд элсээд[10] 37 тоглолтонд 28.6 оноо, 10.4 самбар, 5.2 дамжуулалт, 1.9 таслалт дунджилан 17:21 амжилттайгаар плеф-оффт шалгараагүй багаа орхин[11] 2015 оны хоёрдугаар сарын 26-нд «Майами Хитдээ» 10 өдрийн гэрээгээр эргэн ирж,[12] боломжийн тоглолт үзүүлсэнээр улирлын турш тоглохоор болжээ.[13]

Лавлах холбоосЗасварлах

  1. John Cannon (March 20, 2008). Michael Beasley: A star born in Frederick?. The Frederick News-Post. June 22, 2013-д хандсан.
  2. HEAT Select Michael Beasley In The 2008 NBA Draft. NBA (June 26, 2008). December 7, 2011-д хандсан.
  3. Heat Sign Beasley. NBA (July 10, 2008). December 7, 2011-д хандсан.
  4. Sources: Heat clear space, deal Beasley. ESPN (July 9, 2010). July 9, 2010-д хандсан.
  5. Beasley's career night lifts Wolves over Kings. NBA (November 11, 2010). November 11, 2010-д хандсан.
  6. 2010-11 SCORING LEADERS : Points Per Game. NBA (June 11, 2011). June 11, 2011-д хандсан.
  7. Suns Sign Michael Beasley
  8. Phoenix Suns Waive Michael Beasley. NBA.com. Turner Sports Interactive, Inc. (September 3, 2013). September 3, 2013-д хандсан.
  9. "HEAT Signs Michael Beasley", NBA.com, September 11, 2013. September 11, 2013-нд авсан. 
  10. Memphis Grizzlies announce 2014 Training Camp roster
  11. Michael Beasley is training in Miami...should the Heat show interest?
  12. "HEAT Signs Michael Beasley", NBA.com, February 26, 2015. February 26, 2015-нд авсан. 
  13. HEAT Signs Michael Beasley For Remainder Of Season

Цахим холбоосЗасварлах