МЕРА Групп (MERA Group) нь 2001 онд үүсгэн байгуулагдсан, Монгол улсад химийн үйлдвэрлэл, уул уурхай, дэд бүтцийн салбарын олборлох, бүтээн байгуулах үйл ажиллагаанд шаардлагатай өрөмдлөг, тэсэлгээний мэргэжлийн цогц ажил, үйлчилгээг үзүүлж, тэсэлгээнд ашигладаг бүх төрлийн тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг дотооддоо үйлдвэрлэн хэрэглэгчдэдээ хүргэдэг инженерчлэлийн компани юм.[1]

МЕРА Групп
(МЕРА)
Хууль эрх зүйн хэлбэрХязгаарлагдмал Хариуцлагатай Компани
Аж үйлдвэрийн салбарХимийн үйлдвэрлэл; Уул уурхай
Үүсгэн байгуулагдсан2001
Үүсгэн байгуулагчТардайн Гантөмөр
(Ерөнхийлөгч)
Төв байрCity Tower, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Улаанбаатар, Монгол Улс
Удирдах хүмүүсСампилын Баярсайхан (МЕРА ХХК - Гүйцэтгэх захирал);

Буянжаргалын Тэгшбуян (МЕРА Сервис ХХК - Гүйцэтгэх захирал);

Довдонгийн Амаржаргал (МЕРА Инженеринг ХХК - Гүйцэтгэх захирал)
БүтээгдэхүүнЭмульсийн тэсрэх бодис;

Энгийн тэсрэх бодис; Өдөөгч тэсрэх бодис;

Тэсэлгээний хэрэгсэл
Үзүүлдэг үйлчилгээТэсэлгээний цооног өрөмдлөгийн үйлчилгээ;

Тэсэлгээний цооног цэнэглэх, түгжих үйлчилгээ; Тэсэлгээний ажил үйлчилгээ;

Тэсрэх бодис хадгалах, тээвэрлэх үйлчилгээ
Ажилчид~600 (2023)
Эзэмшлийн харьяалалОчир Ундраа Групп
Салбар компаниМЕРА Сервис; МЕРА Инженеринг
Цахим хуудасwww.mera.mn

Үйл ажиллагаа

засварлах

МЕРА Групп нь тэсрэх бодис болон тэсэлгээний хэрэгсэл үйлдвэрлэх, бүх төрлийн тэсэлгээний ажил үйлчилгээ, машин үйлдвэрлэл гэсэн гурван үндсэн үйл ажиллагаа явуулдаг.

Бүтээгдэхүүн үйлдвэрлэл

засварлах

Эмульсийн Тэсрэх Бодис

засварлах
  • Нитронит задгай эмульсийн тэсрэх бодис

Нитронит брэндийн задгай эмульсийн тэсрэх бодис нь ОХУ болон Австралийн хамтарсан технологи бүхий Сибирийн эрс тэс уур амьсгалтай цаг уурын нөхцөлд хэрэглэхэд зориулагдсан үйлдвэрлэлийн тэсрэх бодис юм.

  • Eclipse задгай эмульсийн тэсрэх бодис

Fortis Eclipse задгай эмульсийн тэсрэх бодис нь дэлхийн тэргүүлэгч технологиудын нэг Австрали улсын “Орика” компанийн “НОИСЬ” технологи бүхий байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, усанд тэсвэртэй, энерги болон цооногт байх хугацаа өндөртэй үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх бодис юм.

  • ANDO V/EV/ANDOSPLIT савласан эмульсийн тэсрэх бодис

Алслагдсан, бага хүчин чадалтай, ус ихтэй ил уурхайн тэсэлгээ, задгай эмульс цэнэглэгч автомашин очиж ажиллах боломжгүй ил уурхайн уул геологийн хүндрэлтэй хэсгийн тэсэлгээ, ил уурхайн босоо хана үүсгэх тэсэлгээ болон далд уурхайн нэвтрэлтийн тэсэлгээний ажлуудад ашиглах зорилгоор АНУ-ын “Precision Blasting Services” компанийн технологи, тоног төхөөрөмжийг худалдан авч савласан эмульсийн тэсрэх бодис үйлдвэрлэж эхэлсэн.

Энгийн ANFO Тэсрэх Бодис

засварлах
  • АЯНГА тэсрэх бодис

Уг тэсрэх бодисыг задгай болон савласан гэсэн 2 төрлөөр ил болон далд уурхайд усгүйжүүлсэн цооног, шпурт үндсэн цэнэг болгон ашиглах бөгөөд өдөөгчийн тусламжтайгаар тэсэлгээний ажилд хэрэглэдэг. Энэ бүтээгдэхүүн нь сүвэрхэг мөхлөгт аммиакийн шүү, дизель түлш зэрэг шатах нэмэгдлүүдээс бүрдэх АНФО тэсрэх бодис юм.

  • АЯНГА-X тэсрэх бодис

Хүчитгэсэн энгийн тэсрэх бодис /Аянга Х/-ыг АНУ-д үйлдвэрлэсэн бүрэн автомат удирдлагын систем бүхий иж бүрэн суурин тоног төхөөрөмжөөр олон улсын стандартын дагуу байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй усанд тэсвэргүй, үйлдвэрлэлийн зориулалттай төмрийн хүдрийн ил уурхайн болон хатуулаг өндөртэй чулуулагт хэрэглэхэд илүү тохиромжтой тэсрэх бодис юм.

Өдөөгч Тэсрэх Бодис

засварлах
  • МЕРА Прайм өдөөгч

Өдөөгч тэсрэх бодис нь анхдагч өдөөгч тэсрэх бодистой харьцуулахад гаднын үйлчлэлийг мэдрэх чадвар бага боловч чадал, өдөөгч хүч ихтэй, нунтаглах чадвар сайтай ба детонацийн хурд өндөр ба тэсрэлтийн шинж нь бусад тэсрэх бодисоос их байдаг. MERA Prime өдөөгч нь үйлдвэрлэлийн зориулалтай, сул мэдрэх чадвартай тэсрэх бодис болон тэсэлгээний үндсэн цэнэгийг өдөөж тэслэх зориулалттай, температурын өөрчлөлт, урт хугацааны хадгалалт болон даралттай усны нөлөөгөөр чанараа алдахгүй тэсрэх бодис юм.

Тэсэлгээний хэрэгсэл

засварлах
  • MERA ShockStar Surface холбогч

ShockStar Surface холбогчууд нь бусад хэрэгсэлд детонаци дамжуулах болон цооног хоорондын удаашралыг тохируулахад ашиглагдана. Холбогч блок нь 2 янзаар холбож хэрэглэхээр зохион бүтээгдсэн.

  • MERA ShockStar Dual Delay

ShockStar Dual Delay тэсэлгээний хэрэгсэл нь гадаргуугийн холбогч болон цооногийн хэрэгслийг хослуулсан бүтээгдэхүүн юм. Энэхүү хэрэгсэл нь хоёр бүтээгдэхүүн хадгалах зайг хэмнэн, бараа материалын менежментийг хялбар байлгахад тусалдаг ба тээвэрлэхэд шаардлагатай зайг багасгадаг.

  • MERA ShockStar MS/TS

Эдгээр хэрэгсэл нь цооног дахь өдөөгч болон тэсрэх бодист өдөөлт өгөх үүрэгтэй. ShockStar MS цооногийн тэсэлгээний хэрэгсэл нь 0 мс-аас 1000 мс хүртэл 31 өөр хором удаашралын хугацаатай. Харин ShockStar TS цооногийн тэсрэлгээний хэрэгсэл нь 25 мс-аас 9000 мс хүртэлх 40 өөр төрлийн хором удаашруулах хугацаатай ба энэхүү хэрэгслийг ил, далд уурхай, барилгын салбарт урт хугацааны удаашрал шаардлагатай тохиолдолд хэрэглэхэд тохиромжтой байдаг.

  • MERA ShockStar Startline

ShockStar Startline нь нэг тэсэлгээг нөгөөтэй холбох болон тэсэлгээг аюулгүй зайнаас эхлүүлэх зориулалттай. Энэхүү бүтээгдэхүүн нь стандартын ShockStar Bunch Connector болон дамарт ороосон урт нонель гуурснаас бүтнэ. ShockStar Startline нь нонель гуурс эсвэл 5 граммын агууламжтай цочир дамжуулах шижимд гал өгөх зориулалттай.

Ажил, үйлчилгээ

засварлах

Тэсэлгээний цооног өрөмдлөгийн үйлчилгээ

засварлах

МЕРА компани нь тэсэлгээний цооног өрөмдөх тусгай зориулалтын өрөм болох өндөр бүтээлтэй, найдвартай ажиллагаагаар дэлхийд тэргүүлэгч Epiroc /хуучин Atlas Copco/ фирмийн DM45, FlexiRoc D65, PV-275D, Япон улсын “Фурукава Рок Дрилл” фирмийн HCR 1500 – ED II, болон PCR-DTH зэрэг нийт 20 ширхэг өрмийн машин техникээр 89-270 мм-ийн диаметртэй, 53 метр хүртэл гүнтэй тэсэлгээний цооногийн өрөмдлөгийг уурхайн онцлог, захиалагчийн хэрэгцээ шаардлагыг дагуу хийж гүйцэтгэдэг.

 
Өрөмдлөгийн үйл ажиллагаа
Өрмийн техникийн хүчин чадал /2022 fleet/
Үйлдвэрлэгч Загвар Улс Цооногийн диаметр Тоо
Atlas Copco / Epiroc DM45HP АНУ 149-229 мм 6 ширхэг
Atlas Copco / Epiroc DM45LP АНУ 149-229 мм 3 ширхэг
Atlas Copco / Epiroc FlexiROC D65 АНУ 110-229 мм 3 ширхэг
Atlas Copco / Epiroc PV-275D АНУ 171-270 мм 3 ширхэг
Furukawa Rock Drill HRC 1500 – ED II Япон 89-127 мм 4 ширхэг
Furukawa Rock Drill PCR-DTH Япон 89-127 мм 1 ширхэг

Тэсэлгээний цооног цэнэглэх, түгжих үйлчилгээ

засварлах
  • Тэсэлгээний цооног цэнэглэх үйлчилгээ
 
Тэсэлгээний цооног цэнэглэх ажиллагаа. Ухаа Худаг. 2012

Тэсрэх бодисын найрлагад ордог, урьдчилан үйлдвэрлэж бэлтгэсэн химийн хольцуудыг цэнэглэгч автомашинууд дээр ачиж, тэсэлгээний цооногт технологийн харьцаагаар шахан оруулж, тодорхой хугацааны дараа тэсрэх бодис бэлэн болдог цэнэглэгч автомашинуудыг ашигласнаар тэсэлгээний ажил үйлчилгээг аюулгүй бөгөөд, шуурхай, хэмнэлттэй, өндөр бүтээмжтэй хийж гүйцэтгэх давуу талтай. МЕРА Групп нь Энгийн болон Эмульсийн задгай тэсрэх бодисын үл тэсрэх хольцын үйлдвэрүүдийг түшиглэн уурхайнуудын тэсэлгээний ажилд шаардлагатай тэсрэх бодисын хэрэгцээг богино хугацаанд, их хэмжээгээр, аюулгүй гүйцэтгэхийн тулд Sterling, Western Star, Scania, Volvo, Faw, Howo зэрэг туулах чадварыг нэмэгдүүлсэн шасситай, өндөр бүтээлтэй автомашинуудаар тэсэлгээний цооног цэнэглэж, бүтээмж нэмэгдүүлсэн тэсэлгээний ажил үйлчилгээг үзүүлж байна.

  • Тэсэлгээний цооног түгжих үйлчилгээ

Тэсэлгээний цооногийн түгжээс хийх ажил нь өрөмдлөг, тэсэлгээний гол ажлын нэг бөгөөд тэслэх чулуулагт тэсрэх бодисын энергийг үр дүнтэй зарцуулж өгөх зорилготой. МЕРА Групп нь тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагаа, цэнэглэлтийн бүтээл, үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд тэсэлгээний цооног түгжигч автомашин ашигладаг ба түгжих ажиллагааг бүрэн механикжуулахын тулд 2011 оноос инженерчлэлийн тооцооллоор 4-5 м3-ын багтаамжийн бункер, гидро агрегатуудтай түгжигч бодиг хийж, нэг шасси дээр 2 оос 3 бункер суурьлуулж, баруун зүүн гар талын цооногийг нэг явалтаар, 16 тонн түгжих материалыг 15 минутад түгжих хүчин чадалтай, найдвартай ажиллагаатай түгжигч автомашиныг бүтээж ашиглаж байна.

Тэсэлгээний ажил үйлчилгээ

засварлах
 
Тэсэлгээ хийх явц.

МЕРА Групп нь 2006 оноос эхлэн тэсэлгээний ажил үйлчилгээ хийж эхэлсэн бөгөөд тэсэлгээний салбарт олон улсад өргөн ашиглагдаж байгаа хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник технологи, тоног төхөөрөмж, програм хангамжийг хослуулан инженерчлэлийн нарийн тооцоотойгоор захиалагчийн хүсэлтийн дагуу уурхайн онцлогт тохируулан тэсэлгээний ажил үйлчилгээг хийж гүйцэтгэдэг. Бүтээмжийг нэмэх үүднээс цооногийн ус соруулж “Liner” уут хэрэглэх, агаарын зай үүсгэгч уут “Gas bag” ашиглан тэсэлгээний ажлын зардал бууруулах, тэсэлгээний чанар, үр ашгийг нэмэгдүүлэн, чичирхийлэл болон дундаж бутлагдал хэмжих багаж ашиглан тэсэлгээний ажлын үр дүнг тодорхойлон хэрэглэгчдэд тэсэлгээний ажил үйлчилгээний талаар үнэн бодит мэдээллийг цаг тухайд нь хүргэн, өөрсдийн ажил үйлчилгээнд дүгнэлт хийн тасралтгүй сайжруулах бодлого баримтлан ажилладаг.

Тэсрэх бодис хадгалах, тээвэрлэх үйлчилгээ

засварлах
  • Тэсрэх бодис хадгалах үйлчилгээ

МЕРА Групп нь тэсрэх материалын үйлдвэр болон тэсэлгээний ажил үйлчилгээ үзүүлэх бүс нутгуудад “Тэсэлгээний аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм”-ийн шаардлагыг бүрэн хангасан, тусгай харуул хамгаалалт бүхий үйлдвэрийн зориулалттай тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, тэсрэх бодисын түүхий эд, химийн бодис хадгалах агуулахуудтай. Тэсрэх материал хадгалах агуулах 13 мян/тонн бол Химийн бодис, түүхий эд хадгалах агуулах 10 мян/тонн байна.

  • Тэсрэх бодис тээвэрлэх үйлчилгээ

МЕРА Групп нь тэсрэх материалын түүхий эд, тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл зэрэг онцгой болон аюултай ачааг тээвэрлэхдээ Монгол улсын стандартын дагуу GPS төхөөрөмж, сансрын хөдөлгөөнт утас, тэсрэх бодистой харилцах эрхтэй мэргэшсэн жолооч, тээвэр хариуцагч болон тусгайлан тоноглогдсон, битүүмжилсэн 70 ширхэг тээврийн хэрэгслүүдийг ашиглаж байна.

Үйлдвэрүүд

засварлах

Т11 - Энгийн тэсрэх бодисын үйлдвэр

засварлах

Байгуулагдсан он - 2006

Байршил - Улаанбаатар хот, Налайх дүүрэг

Энэхүү үйлдвэр нь МЕРА ХХК-ийн ууган үйлдвэр бөгөөд АНУ-д үйлдвэрлэсэн бүрэн автомат удирдлагын систем бүхий иж бүрэн суурин тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, жилийн 6000 тонн АНФО энгийн тэсрэх бодис үйлдвэрлэх хүчин чадалтай. Энгийн тэсрэх бодисыг тухайн газрын чулуулгийн хатуулаг болон орчны шинж чанарт тохируулан Энгийн тэсрэх бодис “Аянга”, Хүчитгэсэн энгийн тэсрэх бодис “Аянга-Х” гэсэн үндсэн хоёр төрлөөр үйлдвэрлэн, 25 кг-аар шуудайлж савлан үйлдвэрлэж байна.

Т12 - Задгай эмульсийн болон энгийн тэсрэх бодисын үйлдвэр

засварлах

Байгуулагдсан он - 2007

Байршил - Өмнөговь аймаг, Цогтцэций сум

 
Задгай эмульсийн болон энгийн тэсрэх бодисын Т12 үйлдвэр

Таван толгой болон Ухаа худаг нүүрсний уурхайг түшиглэн эрс тэс уур амьсгал, хүйтний нөхцөлд зориулсан ОХУ, Австралийн хамтарсан технологи бүхий задгай эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийг байгуулсан. Энэхүү үйлдвэр нь “Үл тэсрэх хольцын үйлдвэр” болон “Тэсрэх бодис үйлдвэрлэгч Цэнэглэгч автомашинууд” гэсэн нэгжүүдээс бүрдэх ба цэнэглэгч автомашин нь үл тэсрэх хольцуудыг тээвэрлэн, тэсэлгээний цооногт шахах үед тэсрэх бодис болгож үйлдвэрлэдэг тул тээвэрлэх, цэнэглэх үеийн аюулгүй ажиллагааг дээд зэргээр хангасан байдгаараа онцлог юм. Энэхүү үйлдвэр нь жилийн 95,000 тонн үл тэсрэх хольцыг үйлдвэрлэх хүчин чадалтай ба үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх бодисын зах зээл, хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцүүлэн Э20 – Э100 гэсэн 5 төрлийн эмульсийн тэсрэх бодисыг захиалгын дагуу үйлдвэрлэх боломжтой. Энэхүү үйлдвэр нь бүрэн автоматжуулагдсан технологи ашигладгаараа бүтээгдэхүүний чанарын баталгаа, аюулгүй байдлыг дээд зэргээр ханган ажилладаг бөгөөд байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл маш бага байдаг нь тус үйлдвэрийн давуу тал юм.

Т13 - Савласан эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр

засварлах

Байгуулагдсан он - 2018

Байршил - Өмнөговь аймаг, Цогтцэций сум

T12 үйлдвэрийг түшиглэн байгуулсан Савласан эмульсийн тэсрэх бодисын T13 үйлдвэр нь жилд 6,000 тонн эмульсийн тэсрэх бодис үйлдвэрлэн, тухайн бүс нутгийн хэрэгцээг бүрэн хангах хүчин чадалтай бөгөөд олон улсын тэргүүлэгч технологиудын нэг АНУ-ын PBS-IDC компанийн тоног төхөөрөмж, технологиор байгуулагдсан. Энэхүү үйлдвэр нь Монгол улсын анхны бялт тэслүүрт мэдрэмтгий савласан эмульсийн тэсрэх бодисыг үйлдвэрлэж эхэлснээрээ онцлогтой юм. Энэхүү савласан эмульсийн тэсрэх бодис нь эрс тэс уур амьсгалтай газарт буюу –40С-өөс +40С хэмтэй орчинд ажиллах бүрэн боломжтой юм. Савласан эмульсийн тэсрэх бодисыг хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлагаас хамааруулан бялт тэслүүр болон өдөөгчөөр өдөөлт авах, устай болон хуурай цооног, чулуулгийн хатуулгаас хамааруулан 25 мм, 32 мм, 38 мм, 65 мм, 90 мм, 120 мм, 140 мм, 220 мм болон бусад хэмжээгээр захиалгаар савлан үйлдвэрлэх боломжтой.

Т14 - Өдөөгч тэсрэх бодисын үйлдвэр

засварлах

Байгуулагдсан он - 2017

Байршил - Улаанбаатар хот, Налайх дүүрэг

Уул уурхай, зам, барилгын салбарын тэсэлгээний ажилд 100 % импортлон ашиглаж байсан өдөөгч тэсрэх бодисыг Монгол улсад үйлдвэрлэн, уул уурхайн салбарын өнөөгийн хэрэгцээ болон цаашдын өсөлтийг хангах зорилгоор жилд 500 тонн өдөөгч үйлдвэрлэх хүчин чадалтай Монгол улсын анхны өдөөгч тэсрэх бодисын үйлдвэрийг 2017 онд ашиглалтанд оруулсан. Өдөөгчийг хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагаас хамааруулан 225 гр, 300 гр, 340 гр, 400 гр, 450 гр, 500 гр, 750 гр, 800 гр хэмжээтэйгээр савлан үйлдвэрлэж байна. Мөн далд уурхайн тэсэлгээний ажилд зориулагдсан бялт тэслүүрт мэдрэмтгий өдөөгч тэсрэх бодисыг мэдрэг чанар өндөртэй анхдагч тэсрэх бодис ашиглан Орика компанийн захиалгаар үйлдвэрлэж Оюу Толгой компанийн далд уурхайд нийлүүлж байна. Хэрэглэх орчны нөхцөл болон цооногийн диаметрээс хамааруулан PentexD 25 гр, PentexG 110 гр, Stopprime 250 гр гэсэн 3 төрлөөр үйлдвэрлэж байна.

Т15 - Тэсэлгээний хэрэгсэл угсрах үйлдвэр

засварлах

Байгуулагдсан он - 2018

Байршил - Улаанбаатар хот, Налайх дүүрэг

МЕРА ХХК нь Тэсэлгээний хэрэгсэл угсрах Т15 төслийн үйлдвэрээ олон улсад тэсэлгээний технологиор тэргүүлэгч АНУ-ын “Аустин Детонатор” компанийн тоног төхөөрөмж, технологиор барьж 2018 оны 5 дугаар сард ашиглалтанд оруулсан. Т15 үйлдвэр нь нэг ээлжээр жилд 1,300,000 ширхэг тэсэлгээний нонель хэрэгсэл угсрах хүчин чадалтай бөгөөд хэрэглэгчийн хүссэн хэмжээ, төрлөөр угсран, нийлүүлснээр хэрэглэгчид их хэмжээгээр тэсэлгээний хэрэгсэл хадгалах шаардлагагүй болж эргэлтийн хөрөнгө хэмнэх ач холбогдолтой болсон. Энэхүү ShockStar брэндийн тэсэлгээний хэрэгсэл нь Европын холбооны EN13763-1:2004 стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн бөгөөд дэлхийн 45 улсын тэсэлгээний ажилд ашиглагдаж байна.

Т16 - Задгай Эмульсийн Тэсрэх бодисын үйлдвэр

засварлах

Байгуулагдсан он - 2010

Байршил - Өмнөговь аймаг, Гурвантэс сум

Энэхүү үйлдвэр нь жилийн 36,000 тонн Задгай эмульсийн тэсрэх бодисын хольц, тэсрэх бодис үйлдвэрлэх хүчин чадалтай, олон улсын стандарт шаардлагад нийцсэн, Австрали улсын “Орика” компанийн тоног төхөөрөмж болон NOISE технологиор олон улсын стандартын дагуу байгуулагдсан. Овоот толгой орчмын уурхайнуудад элбэг тохиолддог урвалын идэвх өндөртэй цооногт цэнэглэсэн тэсрэх бодис өөрөө тэсрэх үзэгдлээс урьдчилан сэргийлсэн технологи ашигладаг гэдгээрээ онцлогтой.

  1. "Мера групп - Mera.mn". Татаж авсан: 2024-08-15.