Дизель түлш
Дизель түлш бол шахалтаар гал авалцдаг (компресс) дизель хөдөлгүүрүүдэд ашиглагддаг нефтийн түлш юм. Дизель түлшний үндсэн хэрэглэгчид нь – ачааны машин ба хөдөө аж ахуйн техник юм. Нефть боловсруулах үйлдвэрүүдэд дизель түлшний ГОСТ 305-82-ийн гурван маркийг боловсруулан гаргадаг. Тэдгээр нь:
Л – летнее буюу зуны, энэ нь орчны агаарын температур 0°С-аас дээш үед ашиглагдана. Энэхүү түлшийг хэрэглэх үед температур 0°С-аас бага байж болохгүй бөгөөд түүнийг ихэвчлэн зуны цагт ашиглана. Зуны дизель түлш нь бусад дизель түлшүүдтэй харьцуулахад үнэ хямд, өөрөөр хэлбэл зуны дизель түлш л илүү хямд байдаг.
З-зимнее буюу өвлийн, энэхүү түлш нь -20°С хүртэлх температурын үед хэрэглэгдэнэ (энэ тохиодолд дизель түлш нь царцах t < -35°С ба булингартах t < -25°С-тай байх ёстой), эсвэл -30 °С хүртэлх температурт хэрэглэгддэг влийн дизель түлш, энэ түлш нь царцах t < -45°С ба булингартах <-35°С-тай байх ёстой бөгөөд энэхүү түлшийг голдуу -20°С- -40°С хүртэлх агаарын температуртай үед хэрэглэнэ, учир нь энэ дизель түлшний царцах температур -45 градус байдаг.
А- арктикийн, түүнийг хэрэглэх температур -50 °С хүртэл байна. Л ба З маркийн дизель түлшний хүхрийн агууламж 1-р төрлийн хувьд 0,2 %-иас хэтрэхгүй ба 2-р төрлийн түлшний хувьд 0,5-аас хэтрэхгүй байна, харин А маркийн түлшний хувьд - 0,4% байна.