Инженерийн шинжлэх ухаан

Инженерийн шинжлэх ухаан буюу Техникийн шинжлэх ухаан гэдэг нь хүн төрөлхтөний шинжлэх ухаан, мэргэжлийн салбар дахь оюунлаг үйл ажиллагаа юм. Шинжлэх ухаан, техникийн ололтыг хэрэглэх, байгалийн хууль, нөөц баялгийг ашиглах замаар хүн төрөлхтөний өмнө тавигдаж буй зорилт, зорилго, асуудлыг шийдвэрлэх нь инженерийн шинжлэх ухааны гол зорилго болно.

Олон улсын сансрын станц нь орчин үеийн маш цогц инженерийн шинжлэх ухааны жишээ юм

Техникийн шинжлэх ухаан түүхэн явцдаа гар урлалаас үүссэн. Техникийн шинжлэх ухааны хөгжилд эртний инженерүүд болох Архимед, Херон, Паппус, Витрувий, Леонардо да Винчи нар асар их хувь нэмэр оруулсан юм. Анхны техникийн шинжлэх ухааны нэг бол механик юм.

Аж үйлдвэрийн хувьсгал эхэлснээс хойш инженер, технологийн чиглэлээр академик судалгаа хийх шаардлагатай болсон. Инженерийн шинжлэх ухааны гүнзгийрүүлсэн судалгаа ч эхэлсэн. Техникийн шинжлэх ухааны салбар дахь анхны боловсролын байгууллагуудын нэг бол 1794 онд францын эрдэмтэн Гаспар Монж (франц. Gaspard Monge,1746-1818), Лазар Карно (франц. Lazare Nicolas Marguerite Carnot; 1753—1823) нарын байгуулсан Политехникийн сургууль (франц. École Polytechnique) юм. 1707 онд Праг хотын Техникийн Их сургууль (чеш. České vysoké učení technické v Praze) байгуулагдсан байна. Германы хамгийн эртний техникийн их сургууль бол 1825 онд байгуулагдсан Карлсрухэрийн Технологийн дээд сургууль (герман. Karlsruher Institut für Technologie (KIT), (1825) юм. 1842 онд Нидерландын хамгийн эртний техникийн их сургууль болох Делфтийн Технологийн Их Сургууль байгуулагдсан. 1881 онд Японд Токиогийн технологийн дээд сургууль байгуулагдсан ажээ. Энд 1898 оноос "сопромат" зааж эхэлсэн түүхтэй.

Салбарууд

засварлах

Доорхыг инженерийн шинжлэх ухааны гол салбарууд гэж авч үздэг. Үүн дотроос дэд салбарууд нь хоорондоо давхцах тохиолдол байдаг.

  • Агаар, сансрын инженерчлэл (Aerospace engineering) - Нисэх онгоц, сансрын хөлөг зэргийн загварчлал
  • Химийн инженерчлэл (Chemical engineering) - Том хэмжээний химийн процесс явууулах, шинэ төрлийн материал, түлш шатахуун гаргаж авахын төлөө химийн зарчмуудыг хэрэглэдэг салбар
  • Барилгын инженерчлэл (Civil engineering) - Дэд бүтэц, зам гүүр,усны инженерчлэл, барилга, бүтээн байгуулалт
  • Цахилгаан техник (Electrical engineering) - Төрөл бүрийн цахилгаан, электроникийн системийн загварчлал, судалгааг багтаадаг маш өргөн хүрээтэй салбар
  • Механик инженерчлэл (Mechanical engineering) - Физик, механик системийн загварчлал

Үе үеийн алдарт инженерүүд

засварлах
  1. Никола Тесла
  2. Томас Эдисон
  3. Хэнри Форд
  4. Архимед
  5. Леонардо да Винчи
  6. Николаус Отто
  7. Александр Грэхэм Белл
  8. Жорж Стефенсон
  9. Элон Маск