Самдангийн Цэрэнчимэд
Самдангийн Цэрэнчимэд Монголын дуучин, ая зохиогч. Төв аймгийн Алтанбулаг суманд төрсөн. Уянгалаг сайхан хоолойгоор дуулахын зэрэгцээ "Ээж минь дээ", "Ухаарч амьдрах хорвоо", "Амьдрал хайр дээр тогтдог" зэрэг олон сайхан дууны аяыг зохиосон уран бүтээлч юм.
Тэрбээр "Ээж минь дээ" дуугаа 1988 онд Монголын Зохиолчдын Хорооны дэргэдэх "Үлгэрийн далай" чуулгад дуучнаар ажиллаж байхдаа зохиолч яруу найрагч Ч.Дагвадоржид хандан ээждээ зориулж дуу хийх хүсэлтэй байгаагаа хэлж шүлэг захиалж, шүлгэндээ өөрөө ая хийж, өөрөө дуулж Монголын Радиод бичүүлжээ.
Энэ дуу 1989 оны "Морин хуур" наадамд дэд байр эзэлж, мөн тэр жил Монголын Радиогийн хөгжмийн редакцад сонсогчдоос хамгийн олон, 324 захидал ирүүлснээр тэргүүлж, 1990 оны 1-р сард болсон Монголын Радиогийн "Цагаан лавайн эгшиг" хөгжмийн нэвтрүүлгийн анхны тоглолтод дуулагдсан ажээ.
1998 онд энэ дуунд зориулсан хөшөө Төв аймагт босгожээ.
Бүтээл
засварлахЗохиосон дуу
засварлах- "Аав минь" (шүлэг Л.Гаваасүрэн) [1]
- "Амьдрал хайр дээр тогтдог" (шүлэг Ш.Дулмаа) [2]
- "Арслантай авдар" (шүлэг Ц.Чимиддорж) [3]
- "Бодлын наран" (шүлэг Ч.Дагвадорж)
- "Ухаарч амьдрах хорвоо" (шүлэг Л.Дагвадорж) [4]
- "Ээж минь дээ" (шүлэг Ч.Дагвадорж) [5]
Дуулсан дуу
засварлах- "Адуучны хийморь" (шүлэг Ц.Чимиддорж, хөгжим З.Батсүх)
- "Амьдрал хайр дээр тогтдог" (шүлэг Ш.Дулмаа, хөгжим С.Цэрэнчимэд)
- "Арслантай авдар" (шүлэг Ц.Чимиддорж, хөгжим С.Цэрэнчимэд)
- "Гандий мод" (Монгол ардын дуу)
- "Зүүдэн бороо" (шүлэг Б.Лхагвасүрэн, хөгжим Б.Магсаржав) [6]
- "Малчин заяа" (шүлэг Ц.Чимиддорж, хөгжим З.Батсүх)
- "Насны хань" (шүлэг П.Сандуйжав, хөгжим Н.Чулуунхүү)
- "Настан буурал эмээ" (шүлэг П.Сандуйжав, хөгжим Н.Чулуунхүү) [7]
- "Тод магнай" (шүлэг Ж.Шагдар, хөгжим Х.Сэргэлэн)
- "Ухаарч амьдрах хорвоо" (шүлэг Л.Дагвадорж, хөгжим С.Цэрэнчимэд)
- "Учрах хувьгүй заяа" (шүлэг Д.Хүрэлбаатар, хөгжим Б.Бямбабаяр)
- "Хайр дааж амьдарна" (шүлэг Л.Дагвадорж, хөгжим Ё.Сүхбаатар)
- "Чамайг тойрон эргэлдэнэ" (шүлэг Б.Лхагвасүрэн, хөгжим Д.Баттөмөр)
- "Чи бидэн хоёр" (шүлэг Л.Дагвадорж, хөгжим З.Батсүх)
- "Ээж минь дээ" (шүлэг Ч.Дагвадорж, хөгжим С.Цэрэнчимэд) [8]
- "Ээжийнхээ хайраар" (шүлэг Ч.Пүрэвдорж, хөгжим Ч.Сангидорж)
- "Ээжээс ерөөл хүсэх дуу" (шүлэг Т.Галсан, хөгжим Б.Бямбабаяр) [9]
Нэвтрүүлэг
засварлах- С.Цэрэнчимэдийн тухай "Уянгын бороо" нэвтрүүлэг [10]
- МҮОНР, Монголын радиогийн 85 жилийн ойд зориулсан “Цагаан лавайн эгшиг” хөгжмийн нэвтрүүлэг, 2019-09-01, [3:42-6:00]
- SOUNDCLOUD, “Цагаан лавайн эгшиг” хөгжмийн нэвтрүүлэг, 2019-09-01, [3:42-6:00]