Хайдавын Сэргэлэн

Хайдавын Сэргэлэн (1948 оны 12-р сарын 28-нд Улаанбаатар хотод төрсөн) Монголын хөгжмийн зохиолч, хормейстр, удирдаач.

Тэрээр Ардын жүжигчин, Хөдөлмөрийн Баатар, дуурийн дуучин Гонгорын Хайдав гуйан ууган хүү бөгөөд эх нь Дарьсүрэн гэж Бөмбөгөр ногооны авьяаслаг хөгжимчин байжээ.

1959-1966 онд ХБДуС-д алдарт хуурч Жамъянгийн удирдлаганд сурч төгссөн. 1967-1971 онд ЗХУ-ын Москва хотын П.И.Чайковскийн нэрэмжит Хөгжмийн Их Сургуулийн дэргэдэх ХТДуС-д найрал дууны удирдаачийн ангид, 1976-1980 онд Ленинград хотын Н.П.Крупскаяагийн нэрэмжит Соёлын Ажилтны Дээд Сургуульд суралцаж найрал дууны багш-аргазүйч мэргэжил эзэмшсэн.

1980-1986 онд Улаанбаатар хотын АДХГЗ-ны Соёлын Хэлтэст зааварлагч, хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч, 1986-1990 онд Сёолын Яамны Соёл гэгээрлийн ажлын хэлтсийн мэргэжилтэн, 1991-1996 онд ААДБЧ-д найрал дууны багш, 1996-1998 онд Монголын Хүүхдийн Ордонд найрал дууны туслах багш, 1998-2005 онд чөлөөт уран бүтээлч, 2005-2008 онд ӨМӨЗО-ны Хөх хотын Урлагийн сургуульд багшаар тус тус ажиллаж 2008 оноос чөлөөт уран бүтээлч болсон.

1986 онд МХөЗЭ-ийн гишүүнээр элссэн. 1987 онд ХАА-н тэргүүний ажилтан, 1994 онд СТА цол, МХөЗЭ-ийн нэрэмжит шагнал хүртсэн. "Морин хуур-91", "Алтан намар-96" хөгжмийн наадам болон 1996 онд Пхеньян олон улсын наадмын шагнал хүртсэн хөгжмийн зохиолч юм.

МХөЗЭ-ийн шагналтан хөгжмийн зохиолч Х.Сэргэлэн 1000 дуу зохиосноо тэмдэглэн тоглолтоо хийж байсан нь хөгжмийн урлагийн түүхнээ содон үйл явдал болон тэмдэглэгдэн үлджээ.

Тэрээр "Сэргэлэн бага нас", "Дэлхий минь, хүмүүс минь", "Хаврын найраг" зэрэг монгол түмний зүрх сэтгэлд хоногшин, зуунаас зуун дамжин дуулагдаж ирсэн олон сайхан дууны ая туурвисан авъяаслаг уран бүтээлч билээ.

Жич: "Сэргэлэн бага нас" дуугаа хүүхэд ахуй цагтаа өөрийн аав Г.Хайдавт зориулж зохиосон байна.

Уран бүтээл

засварлах

Тайз дэлгэц

"Бадарчин", "Ам цагаан хулгана" телекиноны хөгжим

Дуулалт жүжгийн хөгжим - 4

Концертын бүжгийн хөгжим - 10 гаруй

Дуулаачийн бүтээлээс

"Дэлтэй шувуу" (Шүлэг Ж.Шагдар)

"Дэлхий минь, хүмүүс минь" (Шүлэг Л.Дагвадорж)

"Сэргэлэн бага нас" (Шүлэг Г.Лхагваа)

"Тод магнай" (Шүлэг Ж.Шагдар)

"Тэмээн дээрээс наран ойрхон" (Шүлэг Ж.Шагдар)

"Үүр шөнийн нулимс" (Шүлэг З.Дорж)

"Хаврын найраг" (Шүлэг Ж.Шагдар)

МҮОНР, 2021-01-12, Монголын радиогийн “Дуун увидас" нэвтрүүлэг. Сэргэлэнгийн хөгжим, Лхагваагийн шүлэг “Сэргэлэн бага нас” дууны тухай /2020.01.12/

SoundCloud, 2021-01-12, Монголын радиогийн “Дуун увидас" нэвтрүүлэг. Сэргэлэнгийн хөгжим, Лхагваагийн шүлэг “Сэргэлэн бага нас” дууны тухай

Түүний аав ХБ, АЖ Г.Хайдав юм. Төрсөн дүү нь ТШ, МУГЖ Х.Төмөрбаатар. Анх ханилсан гэргий нь МУАЖ Ч.Мөнхшүр юм.