Литл Рок (Англи: Little Rock) нь 200.000 оршин суугчтай (мэдээ: 2016 оны АНУ-ын хүн амын тооллогын товчооны дүн)[3], Америкийн Нэгдсэн Улсын Арканзас Муж Улсын нийслэл бөгөөд Пьюласки тойргийн захиргааны төв хот юм. Литл Рокийн парламентын барилга нь Вашингтон хот дахь АНУ-ын Капитолын жижигрүүлсэн хуулбар болно.

Литл Рок
Little Rock
Литл Рок далбаа
Official logo of Литл Рок
Хоч: 
The Rock, Rock Town, LR
Map
Литл Рокын интерактив газрын зураг
Литл Рок, Арканзас
Литл Рок
Литл Рок
Арканзас дахь байршил
Литл Рок, Америкийн Нэгдсэн Улс
Литл Рок
Литл Рок
АНУ дахь байршил
Литл Рок, Хойд Америк
Литл Рок
Литл Рок
Литл Рок (Хойд Америк)
Солбицол: 34°44′10″N 92°19′52″W / 34.73611°N 92.33111°W / 34.73611; -92.33111Солбицол: 34°44′10″N 92°19′52″W / 34.73611°N 92.33111°W / 34.73611; -92.33111
Улс АНУ
Муж Арканзас
ТойрогПьюласки
Байгуулагдсан6 сарын 1, 1821
Нэгдсэн (суурин)11 сарын 7, 1831
Нэгдсэн (хот)11 сарын 2, 1835
Засаг захиргаа
  ТөрөлЗөвлөл-менежер
  БиетЛитл Рокын Удирдах зөвлөл
  Хотын даргаБага Фрэнк Скотт (АН)
Газар нутаг
  Мужийн нийслэл хот318.58 км2 (123.00 бээр2)
  Газар310.92 км2 (120.05 бээр2)
  Ус7.66 км2 (2.96 бээр2)
  Бөөгнөрөл
10,593.94 км2 (4,090.34 бээр2)
Өндөр85 м (279 фут)
Хүн ам
 (2020)
  Мужийн нийслэл хот202,591
  БайрАНУ: 118-д
  Нягтрал651.58/км2 (1,687.6/бээр2)
  Хотын нутаг
461,864 (АНУ: 87-д)
  Нягтрал665.9/км2 (1,724.6/бээр2)
  Бөөгнөрөл
748,031 (АНУ: 81-т)
Иргэдийн нэршилЛитл Рокчууд
Цагийн бүсUTC−06:00 (CST)
  Зун (ЗЦ)UTC−05:00 (CDT)
ЗИП кодууд
72201-72207, 72209-72212, 72214-72217, 72219, 72221-72223, 72225, 72227, 72231, 72255, 72260, 72295
Бүсийн дугаар501
МБХС код05-41000
ГНМС онцлог ID2404939[2]
Вэб сайтwww.littlerock.gov

Газар зүй

засварлах

Литл Рок нь Арканзас голын өмнөд эрэг дээр оршдог. Тус голын цутгалууд болох Фурш Крик ба Рок Крик мөн хот дундуур урсан өнгөрдөг. Хотын баруун хэсэг нь Уошитогийн нурууны бэлд оршино. Хотын баруун хойд талд Пиннэкл уул ба Маумелл нуур орших ба уг нуураас хотын ундны усыг нийлүүлдэг. Арканзас голын хойд талд Норт Литл Рок хот бий.

Өмнөх түүх ба хотын үүсэл

засварлах

Литл Рок хотын түүх 1722 онд Францын аялагч Бенар де ла Харпын барьсан худалдааны цэгээс эхэлдэг. Хотын нэр нь Арканзас голын өмнөд эрэг дээрх жижигхэн чулуун тогтцоос гаралтай ба энэ чулуун тогтцын ёроолд уг худалдааны цэгийг анх байгуулжээ. Де ла Харп энэхүү чулуун тогтцыг La Petite Roche (монголоор: жижигхэн чулуу, англиар: little rock) хэмээн нэрлэв. Энэ үед Куапо индианчууд бас энэ нутагт амьдарч байв. 1812 онд үслэг амьтан агнадаг анчин Уильям Льюс Литл Рокийн дэргэд өөрийн байшингаа барьсан нь суурин бий болох эхлэл болжээ. 1820 онд тус хотын газрын зургийг гаргав. 1821 онд Литл Рок Арканзас нутаг дэвсгэрийн нийслэл гэсэн статустай болсон ба энэхүү нутаг дэвсгэр нь түүнээс хоёр жилийн өмнө байгуулагдсан ажээ. Үүнээс хойш арван жилийн дараа Литл Рок хот гэж нэрлэгдэх эрхтэй болов.

19-р зууны түүх

засварлах

1833 онд нутгийн капитолыг (Territorial Capitol) барьж эхлэн, 1842 онд барьж дуусгасан бөгөөд 1911 оныг хүртэл Улсын Капитолоор (State Capitol) ашиглав. 1836 онд Арканзасыг албан ёсоор 25 дахь Муж Улс болгон, Литл Рок нь түүний нийслэл болжээ. 1861 онд Арканзас Америкийн Холбооны Улсад (Confederate States of America, CSA) элсэн орсон ба үүний дараахан иргэний дайн гарч, 1863 онд Холбоотны Армид (ихэнх нь АНУ-ын умард талын муж улсууд) эзлэгдэж байв.

20-р зууны түүх

засварлах

1911 онд өнөөгийн Улсын Капитолын барилгыг барьж дуусгасан аж. Хотын хаяа залган оршиж байсан Пьюласки Хайтс гэх нэртэй сууринтай 1916 онд нэгдсэнээр Литл Рок баруун зүгт тасралтгүй өргөжин тэлсээр байлаа. 1957 болон 1958 онуудад Литл Рокт арьс өнгөний үзэлтэй холбоотой томоохон үймээн гарав. Литл Рокийн Ес (Little Rock Nine) гэх нэрээр алдаршсан есөн афроамерик сурагч 1957 онд Литл Рокийн Төв Ахлах Сургуульд сурах үндсэн эрхээ эдлэх эрхтэй хэмээн шаардлага гаргажээ. Үндэсний Гвард эдгээр сурагчдыг тус ахлах сургуульд бүртгүүлэх гэсэн эхний оролдлогод нь саад болов. Үүнээс шалтгаалан хар ба цагаан арьстнуудын хооронд хүчтэй мөргөлдөөн гарсан тул Холбооны Засгийн Газар нөхцөл байдлыг намжаахаар армийг татан оролцуулав. Энэ үймээнээс шалтгаалан хотын амбан захирагч Литл Рокийн гурван ахлах сургуулийг гурвууланг нь нэг жилийн турш хаасан байдаг.

1978 онд Билл Клинтон 32 насандаа Арканзас Муж Улсын хамгийн залуу амбан захирагчаар сонгогдсон бөгөөд үүнээс хойш 14 жилийн дараа мөн муж улсаас хамгийн анх АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон улс төрч болжээ.

21-р зууны түүх

засварлах

2004 онд Литл Рокт Жорж Буш, Жорж Х. У. Буш, Жимми Картер нар Уильям Ж. Клинтон Ерөнхийлөгчийн Төв энд Паркийн барилгын нээлтэд өөрсдийн биеэр хүрэлцэн ирж оролцов.

2014 оны гуравдугаар сарын 27-нд энэ хотод болсон хар салхины улмаас хамгийн багадаа зургаан хүн амь эрсэдсэнээс гадна хар салхины зам дагуу 50 километр зайд байсан олон тооны барилга эвдэрч сүйрсэн байна.[4]

Литл Рок хотын скайлайн, Арканзас голын хойд эргээс харсан байдал

Хамтрагч хотууд

засварлах

Литл Рок нь дараах хотуудтай ах дүүгийн барилдлагатай хамтран ажилладаг:

Уур амьсгал

засварлах
Литл Рок
Уур амьсгалын диаграмм
123456789101112
 
 
99
 
10
-1
 
 
97
 
13
1
 
 
119
 
17
5
 
 
137
 
23
11
 
 
134
 
28
15
 
 
93
 
32
20
 
 
92
 
34
22
 
 
78
 
34
21
 
 
108
 
30
17
 
 
72
 
24
10
 
 
111
 
17
4
 
 
107
 
12
1
Температур °CТунадас мм
Эх сурвалж: wetterkontor.de
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Литл Рок
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Маx. Температур (°C) 9.9 12.5 17.3 23.2 27.6 31.9 33.7 33.5 29.8 24.3 16.9 11.8 Ø 22.7
Мин. Температур (°C) −1.2 0.9 5.1 10.5 15.1 19.7 21.9 20.9 17.2 10.2 4.4 0.7 Ø 10.5
Тунадас (мм) 99 97 119 137 134 93 92 78 108 72 111 107 Σ 1,247
Нартай цаг (h/d) 4.7 5.9 6.8 8.1 9.5 10.6 10.1 9.8 8.4 7.8 5.8 4.7 Ø 7.7
Агаарын чийгшил (%) 71 68 65 66 71 70 72 71 72 70 69 71 Ø 69.7
Т
е
м
п
е
р
а
т
у
р
9.9
−1.2
12.5
0.9
17.3
5.1
23.2
10.5
27.6
15.1
31.9
19.7
33.7
21.9
33.5
20.9
29.8
17.2
24.3
10.2
16.9
4.4
11.8
0.7
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Хур тунадас
Х
у
р

т
у
н
а
д
а
с
99
97
119
137
134
93
92
78
108
72
111
107
  1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Эх сурвалж: wetterkontor.de

Цахим холбоос

засварлах
  Commons: Литл Рок – Викимедиа дуу дүрсний сан
  1. "2020 U.S. Gazetteer Files". АНУ-ын хүн амын тооллогын товчоо. Архивласан огноо October 27, 2021. Татаж авсан: October 29, 2021.
  2. 2.0 2.1 2404939
  3. QuickFacts census.org цахим хуудаст
  4. USA Today: Twisters kill at least 16 in Arkansas