Арканзас гол нь 2364 километр урттай, Америкийн Нэгдсэн Улсын Миссисипи мөрний нэгэн цутгал гол юм.

Арканзас гол
Англи: Arkansas River
Арканзас голын эх, Ледвилл Колорадо
Арканзас голын усаа цуглуулах ай сав
ЭхСэвотчийн нуруу, Ледвилл орчим 39°15′30″N 106°20′38″W / 39.25833°N 106.34389°W / 39.25833; -106.34389[1]
АдагМиссисипи мөрөнМексикийн булан 33°46′30″N 91°6′30″W / 33.77500°N 91.10833°W / 33.77500; -91.10833Солбицол: 33°46′30″N 91°6′30″W / 33.77500°N 91.10833°W / 33.77500; -91.10833[2][1]
Усаа цуглуулдаг орнууд Америкийн Нэгдсэн Улс
БайршилКолорадо, Канзас, Оклахома, Арканзас
Урт2364 км
Эхийн өндөр4260 м
Адгийн өндөр33 м[1]
Өндрийн ялгаа4227 м
Урсац1271 м³/с
Ус цуглуулах талбай435.122 км²
Голын системМиссисипи мөрөн
Зүүн цутгалуудВердигрис гол, Неошо гол
Баруун цутгалуудСимаррон гол, Кэнэйдиан гол
Хааны хавцлын дүүжин гүүр

Арканзас голын эх нь Колорадо Муж Улсын төв хэсгийн жижиг хот болох Ледвилл орчмын Хадат уулын Севотчийн нуруу бөгөөд энэ нь Денвер хотоос баруун урагш 130 километр орчим зай юм. Гол дорно зүгт Их Талыг (Great Plains) дамжин урсахдаа Пүэбло, Уичито, Талса, Литл Рок хотуудаар дайран, эцэст нь АНУ-ын Муж Улс болох Миссиссиппитэй ижил нэртэй мөрөнд цутгадаг.

Рокки уулнаас уруудан Их Тал руу урсахдаа Арканзас гол хад чулуу ихтэй, эгц налуу олон хавцлаар ихээхэн хүчтэй урсана. Эдгээр хавцлуудын нэг нь Канон Ситийн баруун талд орших Роял Горж (Royal Gorge, монголоор үгчлэн орчуулбал: „Хааны хавцал“) байх бөгөөд 300 метрийн өндөрт Хааны Хавцлын Гүүр (Royal Gorge Bridge) гэх нэртэй дүүжин гүүр байдаг нь 2001 оныг хүртэл дэлхийн хамгийн өндөрт баригдсан дүүжин гүүрт тооцогдож байв.

Зургийн цомог

засварлах
Арканзас гол ба Норт Литл Рок хот
Арканзас гол, голын урд дэнж дээр Литл Рок хот

Цахим холбоос

засварлах
  Commons: Arkansas River – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  • "Arkansas River". Geographic Names Information System. United States Geological Survey. Татаж авсан: 30. Januar 2011. {{cite web}}: Check date values in: |access-date= (help)
  1. 1.0 1.1 1.2 "Arkansas River". Geographic Names Information System. United States Geological Survey. 1980-04-30. Татаж авсан: September 20, 2010.
  2. The mouth has changed since plotting by USGS to Mississippi River Mile 580 from Mile 582 in the 1980 survey.