Open main menu

Лилль (бүтэн нэршил нь — Лилль Олимпик Спортын клуб Лилль Метрополь, фр. Lille Olympique Sporting Club Lille Métropole, товчилсон нэршил нь — ЛОСК) нь Францын хойд нутгийн Лилль хотод байгуулагдсан хөлбөмбөгийн баг юм. «Олимпик Лилль» болон «СК Фив» багуудын нэгдэлээр 1902 онд байгуулагдаж тэргүүн лигийн гишүүнээр элсэж байсан тус баг нь одоогийн Лилль далбаан доороо 1946, 1954 онуудад түрүүлсэн болон Францын цомд таван удаа аваргалсан гэх амжилтаараа улсынхаа клубүүд дунд дөрөвдүгээрт эрэмбэлэгддэг ажээ.

Лилль
Бүтэн нэр Лилль Олимпик Спортын клуб
Лилль Метрополь
(Lille Olympique Sporting
Club Lille Métropole)
Хоч нэр Ноход, ЛОСК
Байгуулагдсан 1902
Цэнгэлдэх хүрээлэн Стад Лилль-Метрополь
(Багтаамж: 18,185)
Дарга ФранцМишель Сейду
Менежер ФранцРуди Гарсиа
Ахлагч ФранцРио Мавюба
Лиг Лиг 1
2010–11 Лиг 1, 1°
Вэбсайт Клубийн вэбсайт
Өөрийн талбай дээрх хувцас хэрэглэл
Өрсөлдөгчийн талбай дээрх хувцас хэрэглэл
Гурав дахь хувцас хэрэглэл

Товч намтарЗасварлах

Тэд 2003-04 оны улиралд лигтээ хоёрдугаар байраар шалгарч Европын шилдэг багуудын өрсөлдөөн 2005-06 оны Аваргуудын лигт "үхлийн" гэгдэх D хэсэгт Вильярреал, Бенфика, Манчестер Юнайтед багуудтай оноолт таарч 2005 оны арваннэгдүгээр сарын 2-нд Манчестер Юнайтед багийг 1-0 харьцаагаар хожиж түүхэн ялалтыг байгуулсан түүхтэй. Тус тоглолтын хожлын цор ганц гоолын Словений шигшээ багийн шилдэг тоглогч асан Миленко Ачимович гоолдож байв.

2005-06 оны "Лиг 1"-т Олимпик Лион болон Бордо багуудын ард удаалан гуравдугаар байраар шалгарч Аваргуудын лигийн 2006-07 оны сонгон шалгаруулалтанд Македоны Работнички багийг 4-0 харьцаагаар хожиж H хэсэгт багтан 2 хожил, 3 тэнцээ, 1 хожигдолтойгоор хоёрдугаар байраар шалгарсан байна. Хэсгийг тэргүүлэгч Италийн Милан багийг Нигеригийн Питер Одемвингие болон Кот-д'Ивуарын Кадер Кейта нарын гоолын ачаар 2-0 харьцаагаар ялсан ба шөвгийн 16-гийн тоглолтонд Манчестер Юнайтед багтай таарч 2-0 харьцаагаар ялагдаж тэмцээнээ орхисон юм.

Хамгийн сүүлд Лилль 2010 оны тавдугаар сарын 15-нд 2010-11 оны Аваргуудын лигт шалгарахын төлөөх өрсөлдөөнд амжилт тааруухан оролцсон ба 2010-11 оны Европын лигт C хэсгийг Португалийн Спортинг Лиссабон багийн хамт тэргүүлэн 2011 оны хоёрдугаар сарын 17-нд Голландын ПСВ Эйндховен багтай оноолт таарсан билээ.

ТоглогчидЗасварлах

2010 оны долоодугаар сарын 24-ны байдлаар.[1]

Тэмдэглэл: Төрийн далбаанууд нь ФИФА буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоонд тухайн тоглогчийн аль улсын нэрийн өмнөөс тоглодог болохыг заасан.

Д. Байрлал Тоглогч
1   GK Микаель Ландро
2   DF Матьё Дебюши
3   DF Жерри Вандам
4   MF Флоран Бальмон
5   MF Идрисса Гей
6   DF Пап Ндиай Суаре
7   MF Йоан Кабай
8   FW Мусса Соу
9   FW Тулио де Мело
10   MF Людовик Обраньяк
12   FW Седрик Басейя
14   DF Давид Розехнал Хамбург» багаас зээллэгээр ирсэн)
15   DF Эмерсон Консейсао
Д. Байрлал Тоглогч
16   GK Барель Муко
17   FW Пьер-Ален Фро
18   DF Франк Берья
21   MF Арно Суке
22   DF Орельен Шежу
23   DF Адиль Рами Валенсиа» багаас зээллэгээр ирсэн)
24   MF Рио Мавюба (ахлагч)
26   MF Эден Азар
27   FW Жервиньо
28   FW Эмиль Линг
29   MF Стефан Дюмон
30   GK Александре Оукижа
31   FW Омар Уэйд

Алдартай тоглогчидЗасварлах

ШагналуудЗасварлах

ДотоодынЗасварлах

ЕвропынЗасварлах

ЭшлэлЗасварлах

  1. "Effectif Pro", Lille OSC. 31 December 2010-нд авсан. (French) 

ХолбоосЗасварлах