Ираны тэгш өндөрлөг
Ираны тэгш өндөрлөг — Евразийн хавтанд Арабын хавтан, Энэтхэгийн хавтан хоёр тулснаас атирч үүссэн ерөнхийдөө тэгш өндөрлөг газар орон. Нарийн хэлвэл Загрос (3000 м), Копетдаг гэх мэт уулын нуруудаар хүрээлэгдсэн Кавир, Лут цөл (300 м) гэх мэт нам доор газар ч байгаа уудам нутаг юм. Хойд хэсэгтээ сэрүүн, урд хэсэгтээ дулаан уур амьсгалтай.
Энгийнээр хэлвэл баруун зүгийн Месопотамын нам доор газар, зүүн зүгийн Инд мөрний сав газрын хооронд байна. Ахиулан хэлвэл өмнөх хоёроос гадна урд талдаа Персийн булан, Арабын тэнгис хүрч, хойд талаараа Каспийн тэнгис, Тураны нам доор газар тулж, зүүн захдаа Гиндукуш хүрнэ. Хөндлөн 2,500 км, гулд 1500 км байх 2.7 сая км² талбайтай. Хузестаны нам доор газрыг эс тооцвол Иран улс бүхэлдээ орно. Гиндукуш, Памир, Индийн хөндийг хасаад Афганистан, Пакистаны баруун зах орно.