Кавир цөл
(Кавир-с чиглүүлэгдэв)
Кавир цөл (Перс: دشت كوير — Дашт-е-Кавир) буюу утгачилвал Давст цөл гэж Ираны тэгш өндөрлөгийн голд, эргэн тойрноосоо мэдэгдэхүйц нам доор газар оршсон нуур, давс, хужир мараа, элс бүхий цөл газар бий. Хөндлөн 800 км, гулд 350 км үргэлжилж 55,000 км² газар эзлэн далайн түвшнээс дээш 600—800 м өндөрт байдаг. Ираны хоёр том цөлийн нэг бөгөөд, дэлхийд 23-р байрын том талбайтай юм.[1] Хойд Альборзын нуруунаас, урд Лут цөл хүрч, эргэн тойрон говиор хүрээлэгджээ. Хорасан, Семнан, Тегеран, Исфахан, Йазд мужийн зах хязгаар болох бөгөөд хүн бараг оршин суудаггүй. Хэдэн баян бүрдийг нь түшиж тэмээ, хонь хариулан суух малчид байна. Аргаль, хоёр бөхт тэмээ, ямаанаас эхлээд цоохор ирвэс, хулан гэх мэт олон төрөл зүйлийн амьтан бий.