Лут цөл (Перс: دشت كوير‎Дашт-е-Лут) буюу утгачилвал Эзгүй цөл гэж Иран улсын нутаг дэвсгэр, Ираны тэгш өндөрлөгийн голд, эргэн тойрноосоо мэдэгдэхүйц нам доор газар оршсон давс, хужир мараа, элсээр хучигдсан цөл газар бий. Ираны хоёр том цөлийн нэг бөгөөд, дэлхийд 25-р байрын том талбайтай гэнэ.[1] Дэлхийн хамгийн халуун цэг буюу зундаа 70.7 °C хүрнэ.[2]

Сансрын хөлгөөс харсан нь
Лут цөл

Лут цөл хөндлөн 480 км, гулд 320 км үргэлжилж 51,800 км² газар эзлэн байдаг. Хүн амьтан тогтохгүй халуун. Цас бороо бараг ордоггүй, жилдээ 50 мм–ээс бага тунадас унана. Хавартаа Керманы нуруунаас шар усны үерийн ус буугаад даруй хатдаг. Зүүн урд хэсгийн элсэн манхад нь газраас 480 м буюу маш өндөр. Цөлийн бүс Ираны Өмнө Хорасан, Керман, Систан-Балучистан хэмээх гурван мужийн нутагт харьяалагддаг. Баруун хойд талын говь маягийн нутгийн цанаа нөгөө гол цөл Кавир гэж бий.

Лавлах холбоос

засварлах
  1. Wright, John W. (ed.) (2006). The New York Times Almanac (2007 ed.). New York, New York: Penguin Books. p. 456. ISBN 0-14-303820-6. {{cite book}}: |first= has generic name (help); Unknown parameter |coauthors= ignored (|author= suggested) (help)
  2. Mildrexler, D. (October 2006). "Where Are the Hottest Spots on Earth?". EOS. 87 (43): 461, 467. {{cite journal}}: Unknown parameter |coauthors= ignored (|author= suggested) (help)