Иоргос Цавелас
Георгиос "Иоргос" Цавелас (гре. Γεώργιος Τζαβέλας, 1987 оны арваннэгдүгээр сарын 26-нд Афин хотод төрсөн) — Грекийн хөлбөмбөгчин бөгөөд ПАОК болон Грекийн шигшээд тоглодог.
![]() Цавелас Грекийн шигшээд (2010) | |||
Хувийн мэдээлэл | |||
---|---|---|---|
Бүтэн нэр | Георгиос Цавелас | ||
Төрсөн огноо | 1987 оны 11 сарын 26 | ||
Төрсөн газар | Афин | ||
Өндөр | 1.83 метр | ||
Байрлал | зүүн болон төвийн хамгаалагч | ||
Багийн мэдээлэл | |||
Одоогийн баг | ПАОК | ||
Дугаар | 3 | ||
Мэргэжлийн замнал* | |||
Он | Баг | Гараа† | (Гоол)† |
2006–2008 | Керкира | 23 | (2) |
2008–2010 | Паниониос | 45 | (2) |
2010–2012 | Айнтрахт | 27 | (1) |
2012 | → Монако (зээл) | 14 | (1) |
2012–2013 | Монако | 24 | (2) |
2013– | ПАОК | 24 | (2) |
Шигшээ баг‡ | |||
2010– | Грек | 12 | (0[1]) |
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2014 оны 5 сарын 17. † Гараа (Гоол). |
ЗамналЗасварлах
Цавелас 2010 оны зургаадугаар сарын 3-нд Айнтрахтад зүүн хамгаалагчаар тоглохоор гурван жилийн гэрээг 1.2 сая еврогоор байгуулжээ.[2] Гарааны тоглогчоор удалгүй дэвшсэн. 2011 оны гуравдугаар сарын 12-нд Мануэль Нойерийн (Шальке 04) хаалганд гоолдохдоо Бундеслигийн алсын зайг 73 метр болгон шинэчилэв.[3]
Иоргос 2011 оны дөрөвдүгээр сарын 8-нд Вердертэй таарахдаа шөрмөсөө бэртээн[4], улирал өндөрлөтөл тоглоогүйгээс гадна Айнтрахт улирсан.
2013 оны есдүгээр сарын 2-нд ПАОК-тай дөрвөн жилээр гэрээлэн[5] есдүгээр сарын 14-нд Вериатай анхны гараагаа хийжээ.
ШигшээЗасварлах
Цавелас Грекийн шигшээд 2009 оны арваннэгдүгээр сарын 15-нд Украйнтай 2010 оны ДАШТ-ий сонгонд таарахад дуудагдсан.[6] Анхны гараагаа 2012 оны ЕАШТ-ий сонгонд 2010 оны 9 сарын 7-нд Хорваттай таарахад хийсэн.[7]
АмжилтЗасварлах
- Францын II лиг
- Аварга (1): 2013
ЭшлэлЗасварлах
- ↑ Иоргос Цавелас — National-Football-Teams.com
- ↑ Frankfurt: Tzavellas heißt der Spycher-Ersatz (German). kicker.de (3 June 2010). 16 July 2011-д хандсан.
- ↑ Tor aus 73 Metern – Tzavellas stellt Bundesliga-Rekord auf (German). Spiegel Online (13 March 2011). 29 April 2011-д хандсан.
- ↑ Tzavellas Out Until Season End. eintracht.de (13 April 2011). 29 April 2011-д хандсан.
- ↑ Yπέγραψε στον ΠΑΟΚ ο Τζαβέλλας (Greek). sport24.gr (2 September 2013).
- ↑ Иоргос Цавелас ФИФА-гийн үзүүлэлт
- ↑ Giorgos Tzavellas, national team appearances (Greek). Hellenic Football Federation. 15 August 2012-д хандсан.
ХолбоосЗасварлах
- Профиль. Transfermarkt. the original on 2012-09-23-с архивлагдсан. 2012-06-02-д хандсан.
- Иоргос Цавелас — National-Football-Teams.com