Спорт автомашины уралдааны дэлхийн аварга

Спорт загварын автомашины ДАШТ нь ОУАХ-с эрхлэн явуулдаг спорт загварын автомашины цурал уралдаан бөгөөд тус уралдаан нь 1953 оноос 1992 он хүртэл зохиогдон явагджээ. 2012 оноос эхлэн ОУАХ-ны холын зайн ДАШТ хэмээх нэртэй спорт загварын автомашинд зориулсан дэлхийн аварга шалгаруулах тэмцээн бий болон явагдаж байна.

Феррари 166 ММ, 1949 оны Ле Маны 24-цагийн уралдаанд түрүүлсэн тэрэг
1000 км-ийн уралдааны гараа, Нюрбургринг-1972 он
Ягуарын прототип

Формула-1-тэй адил хэд хэдэн уралдааныг нэгтгэн нэгэн аварга шалгаруулах тэмцээн бий болгох зорилгоор үүсэв. Эхний үед тойрог замын уралдаанаас гадна гудамжны уралдаанууд болох Милле Миглиа болон Каррера Панамерикана зэрэг уралдаанууд хамтдаа тооцогдон явагдаж байсан ба 1960-аад оноос холын зайн уралдаан болон Ле Мансын 24-цагийн уралдаан болон уулын уралдаан ч нэмэгдэн оров.

ОУАХ-ны дүрэм өөрчлөгдөхтэй адил спорт автомашины уралдааны ДАШТ-ний техникийн дүрэм ч мөн хэд хэдэн удаа өөрчлөгдсөн байна.

Анхандаа зөвхөн зохион бүтээгчийн шагнал гардуулдаг байсан бол 1982 оноос эхлэн Групп С-г нэмж оруулсантай зэрэгцэн жолооч нарт нь ч бас аваргын цол шагнал гардуулах болжээ.

Уралдааны статистик

засварлах
 
Сүүлчийн дэлхийн аварга болсон тэрэг, Пежо 905
Он Дэлхийн аварга Зохион бүтээгч-ДА
1953   Феррари
1954   Феррари
1955   Мерседес
1956   Феррари
1957   Феррари
1958   Феррари
1959   Астон Мартин
1960   Феррари
1961   Феррари
1962   Феррари
1963   Феррари
1964   Феррари
1965   Шелби
1966   Форд
1967   Феррари
1968   Форд
1969   Порше
1970   Порше
1971   Порше
1972   Феррари
1973   Матра
1974   Матра
1975   Алфа Ромео
1976   Порше
1977   Порше
1978   Порше
1979   Порше
1980   Лансиа
1981   Лансиа
1982 Жаки Икс   Порше
1983 Жаки Икс   Порше
1984 Стефан Беллоф   Порше
1985 Дерек Белл/Ханс Йоахим Штук   Порше
1986 Дерек Белл   Порше
1987 Раул Боесел   Ягуар
1988 Мартин Брундле   Ягуар
1989 Jean-Louis Schlesser   Заубер-Мерседес
1990 Жан Луис Шлессер/Мауро Балди   Заубер-Мерседес
1991 Тео Фаби   Ягуар
1992 Дерек Варвик/Янник Далмас   Пежо