Батын Содном
Батын Содном нь (1910 онд төрж, 1984 онд нас барсан) БНМАУ-ын гавъяат жүжигчин хүн.
Намтар
засварлахБ. Содном нь 1910 онд одоогийн Төв аймгийн Заамар сумын нутаг дахь Тосонгийн гол гэдэг газар төржээ. Тэр 13 насандаа өнчирсөн ч хотод ирж Хүүхэд Залуучуудын Эвлэлийн дэргэдэх бичиг үсгийн дугуйланд суралцжээ.
1932 онд лам нарт бичиг үсэг заах багш болов. 1933 оноос сайн дураараа Марзан Шарав гуайн дагалдан зураач болж байжээ.
1934 онд төв Цэнгэлдэх хүрээлэнгээс зарласан шалгаруулалтад тэнцэж уртын дуучин болж байв.
Б. Содном нь жүжигчин, жүжигчнээс найруулагч болсон бөгөөд түүгээр ч зогсохгүй театрын орлогч дарга ч болж ажилласан хүн юм.
1953 онд циркт томилогдон ирж алиалагч болоод 1984 онд насан эцэслэтлээ ажилласан байна.
Тоглосон кинонууд
засварлахБ. Содномыг 1965 оны "Зэрэг нэмэхийн өмнө" киноны Боролдойн дүрээр Монголын ард түмэн андахгүй. Түүнээс гадна нэлээд хэдэн дэлгэцийн бүтээлд дүрээ мөнхөлсөн байдаг. Үүнээс дурдвал:
- 1940 он "Тарваган тахал" анчин
- 1940 он "Анхдугаар хичээл" цэрэг
- 1956 он "Бидэнд юу саад болж байна" нэгдлийн гишүүн
- 1965 он "Хүний мөр" архичин
- 1970 он "Хүргэн хүү" бригадын өдөрлөгт жүжиг тоглогч
зэрэг дүрүүдийг бүтээжээ.