Будачи
Будачи (? - 1644) нь Хасарын удамчир Хорчин аймгийн Онхудай тайжийн хөвгүүн, Чин улсын Жиримийн чуулганы Хорчин баруун гарын өмнөд хошууны анхны засаг ноён, төрийн засагт дүүрэн жүн ван.
Товч тойм
засварлахТэрээр 1626 онд ах Ууба тайжийн хамт харьяат ардаа удирдан манжийн Хожуу Алтан улсад дагаар ороход, "засагт дүүрэн" цол болон бусад үнэ бүхий зүйлээр шагнуулав. 1628 онд Ууба тайжийн хамт Цахарын нутаг руу цэрэглэн довтлосны дараа, манжууд өөрсдийнх нь зөвшөөрөлгүй дайн хийсэнд зэмлэн донгодов. 1632 онд манжийн Абахай хааны удирдсан их цэрэгт нэгдэн, Цахарыг довтлон, бэйл Ажигэгийн захиргаанд Мин улсын Датун, Сюаньфу хот руу довтлов.
1636 онд манжийн Абахай хааныг өвөр монголын ноёд монгол хаанд өргөмжилсөнд, Будачи тайжийг засаг ноён, үе улиран залгамжлах төрийн засагт дүүрэн жүн ван хэргэмээр шагнаж, Хорчин аймгаас газар хуваан олгож, Жиримийн чуулганы Хорчин баруун гарын өмнөд хошууг байгуулан захируулав. 1637 онд Манзушир жүн ван зэрэг олон вангийн хамт Чосон улсын Гимхай нэрт газар луу цэрэглэн довтолж, Пёняны тусламжын цэрэгтэй байлдан ялж, гавъяа байгуулжээ. 1638 онд Мин улсын Ижоу цайзыг эзлэхэд оролцож, гавъяа байгуулсан тул 1640 онд хуяг дуулга, нум сумаар шагнуулав. 1644 онд нас барсанд хөвгүүн Баясгалан нь угсаа залгамжлав.
Гэр бүл
засварлахБудачи жүн ван нь "Байсхал (Баясгалан[1]), Байгал (Байсхал[1]), Хайрай, Хайсху, эфү Норов[1], Эринчин, хошой эфү Дорж[1], Манзушир, Гүмү, Чойсги (Чойжи), Эрдэнэ"[2] гэх 11 хүүтэй байснаас Байсхал нь засагт жүн ван цолыг залгамжлан засаг ноён болсон.
- Онхудай тайж
- Ууба түшээт хан
- Будачи засагт дүүрэн жүн ван
- Баясгалан засагт дүүрэн жүн ван
- Очир засагт дүүрэн жүн ван
- Суулаг засагт дүүрэн жүн ван
- Шажиндэлгэр засагт дүүрэн жүн ван
- Суулаг засагт дүүрэн жүн ван
- Очир засагт дүүрэн жүн ван
- Байгал
- Хайрай
- Хайсху
- эфү Норов
- Гэндэнжав
- Эринчин
- хошой эфү Дорж
- Илэрхий
- Манзушир
- Гүмү
- Уртнаст
- Чойжи
- туслагч гүн Абачи
- Эрдэнэ
- Билэгт
- Зохэ
- Баясгалан засагт дүүрэн жүн ван