Монгол Улсын Ерөнхий Сайд
- Албан тушаалтнуудын жагсаалтын тухай Монгол Улсын Ерөнхий Сайдын жагсаалт өгүүллээс үзнэ үү.
Ерөнхий сайд нь Монгол Улсын Засгийн газрын тэргүүн бөгөөд улс орны хэмжээнд чухал үүрэг гүйцэтгэдэг. Түүний гол үүрэг, эрх үүргийг дурдвал:
- Ерөнхий сайд Засгийн газрын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, гүйцэтгэлийг хангах.
- Хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, төрийн бодлогыг хэрэгжүүлэх.
- Засгийн газрын гишүүдийг томилох, чөлөөлөх, хянах.
- Улсын төсвийг боловсруулах, батлах, хянах.
- Гадаад, дотоод харилцааг хөгжүүлэх, олон улсын гэрээ хэлэлцээр байгуулах.
- Эдийн засгийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх.
- Нийгмийн хөгжлийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх.
- Хууль санаачлах, УИХ-д өргөн мэдүүлэх.
- Ерөнхийлөгчтэй зөвшилцөх, УИХ-ын үйл ажиллагаатай хамтран ажиллах.
- Улсын аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогыг хэрэгжүүлэх.
Монгол Улсын Ерөнхий Сайд | |
---|---|
Монгол улсын гүйцэтгэх засаглал | |
Төрөл | Засгийн газрын тэргүүн |
Суудал | Улаанбаатар |
Томилогч | Улсын Их Хурал |
Бүрэн эрхийн хугацаа | 4 жил; дахин томилогдох боломжтой |
Бүрдүүлэгч хэрэгсэл | Монгол Улсын Үндсэн Хууль |
Алба бий болсон | 1912 оны 11 сар 1990 оны 9 сарын 11 |
Анхны эзэмшигч | Төгс-Очирын Намнансүрэн (1912) Дашийн Бямбасүрэн (1990) |
Цалин | Жилийн 29,876,672 ₮/$ 8,453 (2021)[1] |
Ерөнхий сайд нь Монгол Улсын төрийн бодлогыг удирдан чиглүүлж, ард түмний ашиг сонирхлыг хамгаалах чухал албан тушаалтан юм.
Монгол Улсын Ерөнхий Сайд нь Монгол улсын гүйцэтгэх засаглалын тэргүүн бөгөөд Засгийн газрыг толгойлдог. Монгол улсын Үндсэн хуульд зааснаар УИХ дахь олонхоос нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор УИХ-д оруулж Улсын Их Хурал тогтоолоор томилдог байна.
Түүх
засварлахМонгол улсын ерөнхий сайд гэдэг албан тушаалыг 1911 онд Манж Чин улсаас салж тусгаар тогтнолоо зарласнаас бараг 1 жилийн дараа анх бий болгожээ. Энэ тусгаар тогтнолыг олон орон хүлээн зөвшөөрөөгүй билээ. 1921 оны хувьсгалын дараа дахин тусгаарласны дараагаар ерөнхий сайдыг Монгол Ардын Нам 8-р Богд хаантай зөвшилцөн томилдог байв. Харин 1924 онд батлагдсан анхдугаар Үндсэн хуулиар Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг тунхаглаж, ерөнхий сайдын албан тушаалыг "Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх Захиргааны тэргүүлэгч" гэж нэрлэх болжээ. Энэ нь 1946 онд "Сайд нарын зөвлөлийн дарга" гэж өөрчлөгджээ. Монгол оронд ардчилсан хувьсгал ялсан 1990 оноос дахин Ерөнхий сайд гэж нэрлэж байна. Харин энэ нэрийн өөрчлөлтүүдээс хамаарахгүйгээр одоогийн Засгийн газар нь энэ албан тушаалыг 1912 оноос хойш тасралтгүй үргэлжилж байна гэж үздэг бөгөөд эзэмшигчдийг нь бүгдийг нь Ерөнхий сайд гэж тооцдог.
Гамин цэрэг Нийслэл хүрээг 1919 онд эзлэж аваад төр засгийн эрхийг Г.Бадамдоржид мэдүүлж байсан тул түүнийг жил гаруй ерөнхий сайд хийсэн гэж тооцдог аж.
Үүний дараа Барон Унгерн 8-р Богд хааныг гамингаас чөлөөлж буцаан хаан болгож, 8-р Богдыг хийддээ нууж байсан Ноёдын Намын зүтгэлтэн Манзушир хутагт Цэрэндоржийг ерөнхий сайд болгожээ.
Дараа нь Монгол Ардын Намынхан Нийслэл хүрээнд Улаан Оросоос цэрэг дагуулан ирж, засаг төрийн эрхийг авахаар шахсан тул 8-р Богд хэлэлцэн нэлээд хэдэн буулт хийж, Тангаргийн гэрээ гэгчийг байгуулан Хэмжээт цаазат хаант улсын хэлбэрээр улсаа байгуулахаар тохиролцжээ. Ингээд 8-р Богд өөрөө хэмжээт эрхт хаан болж, ерөнхий сайдаар Ноёдын намын зүтгэлтэн Жалханз хутагт Дамдинбазарыг тавьжээ.
Харин одоогийн Засгийн газар нь тушаалыг анх албан ёсоор эзэмшсэн Сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэнг анхных гэж үздэг. Мөн Дамбын Чагдаржавын статус маргаантай байдаг. Зарим хүмүүс түүнийг зөвхөн үүрэг гүйцэтгэгч гэж үздэг бол зарим нь жинхэнэ Ерөнхий сайд гэж үздэг.