Жамбалын Занабазар
Жамбалын Занабазар (1925 онд одоогийн Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын төрсөн- 1999 онд нас барсан)- Монгол Улсын алдарт кино жүжигчин.
Намтар
засварлахТэрээр нутагт эгэл жирийн малчны гэрт төрсөн бөгөөд ямар нэг мэргэжлийн сургууль дүүргээгүй хүн.
1945 оны Чөлөөлөх дайнд оролцож зүүн хойд Хятадыг чөлөөлөлцөн “Бид ялав” медалиар энгэрээ мялааж явсан аж. Цэргээс халагдаад Хөвсгөл аймгийн театрт жүжигчнээр ажиллаж байхад нь 1958 онд Улсын Дуурь бүжгийн академик театр татан авчээ. Тэнд “Учиртай гурван толгой”, “Шарай голын гурван хаан”, “Севилийн үсчин" зэрэг гадна дотны томоохон олон дуурьт тоглож байгаад 1997 онд гавьяаныхаа амралтанд гарсан байна
Бүтээлүүд
засварлахТэрээр "Ардын элч", “Тунгалаг тамир”, “Эх бүрдийн домог”, “Гологдсон хүүхэн”, “Говийн зэрэглээ”, “Талын цуурай”, “Өндөр ээж”, “Загийн алим”, “Тод магнай”, “Үүр цайхын өмнө”, “Байлдааны даалгавар”, “Тэнгэрийн амьтан”, “Ач тус, атаа хорсол”, ”Хайрхан өндөр хаана байна” зэрэг 30 гаруй уран сайхны кинонд гол ба туслах дүр бүтээсэн байна.