Цэцэрлэг сум (Хөвсгөл)

Цэцэрлэг (монгол бичгээр чэчэрлиг) нь Хөвсгөл аймгийн сум юм. Нийт 7,480 км² газар нутгийн 6,040 км² нь бэлчээр, 1,340 км² нь ой болно. 2000 оны байдлаар Цэцэрлэг суманд 5,876 хүн амьдарч байсны ихэнх нь хотгойд ястан юм. Сумын төв Халбан нь аймгийн төв Мөрөнгөөс баруунш 209 км, Улаанбаатараас 880 км зайд оршино.

Цэцэрлэг сум
ᠴᠡᠴᠡᠷᠯᠢᠭᠰᠤᠮᠤ
Улс Монгол
Аймаг Хөвсгөл
Байгуулагдсан1931 он
Газар нутаг
  Нийт7,451.6 км2 (2,877.1 бээр2)
Хүн ам
 (2022)
  Нийт 4,628
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)

1931 онд Хантайшир уулын аймгийн Дэлгэрхаан уулын хошууны харьяанд Цэцэрлэг сум байгуулагдсан байна. 1933 оны байдлаар 1150 өрхийн 3,800 иргэн бүхий, 92,000 орчим толгой малтай томоохон сум болжээ. 1954 онд "Энх-Амьдрал" нэгдэл байгуулагдаж, 1990 онд татан буугдсан байна.

Эдийн засаг

засварлах

2004 оны байдлаар 110,000 орчим толгой мал тоологджээ. Үүнд ямаа 45,000, хонь 48,000, үхэр, сарлаг 8,300, адуу 8,100, тэмээ 606 байв[1].

Түүхийн дурсгалт газрууд

засварлах

Монголын хойд хэсгийн хамгийн том хийдүүдийн нэг Тэсийн Хүрээ 1717 онд өдгөө сумын төв байгаа газрын ойролцоо байгуулагджээ. Тэсийн Хүрээ нь хөгжлийнхөө оргил үедээ 1,500 ламтай, 6 аймаг, 16 дацан, 29 дуганаас бүрдэж байв. Тэсийн Хүрээг 1930-аад оны сүүлчээр нураажээ.

  1. "Статистикийн Төв Газар: 2004 оны мал тооллого" (PDF). Эх хувилбараас (PDF) архивласан: 2007-03-22. Татаж авсан: 2007-03-22.

М.Нямаа, Хөвсгөл аймгийн лавлах толь, Улаанбаатар 2001, х.201