Дэслэгч генерал
цэргийн цол
(Дэслэгч Генерал-с чиглүүлэгдэв)
1944 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөлийн 52 дугаар тогтоолоор Ю.Цэдэнбал, Ж.Лхагвасүрэн нарт дэслэгч генерал цолыг анх олгожээ.[1] БНМАУ-ын Дэслэгч Генерал цолыг 25 хүнд, Монгол Улсын Дэслэгч Генерал цолыг 7 хүнд олгожээ.
Дэслэгч генерал цолыг тухайн үеийн нэрээр БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл буюу Засгийн газар олгож байсан бөгөөд 1992 оноос хойш Монгол Улсын Ерөнхийлөгч олгож байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 247 дугаар зарлигаар батлагдсан "Дээд офицерын албан тушаалын ангилал, цэргийн цолны зэрэглэл" ёсоор зөвхөн Зэвсэгт хүчний жанжин штабын даргад л дэслэгч генерал цол олгоно.[2]
БНМАУ-ын дэслэгч генерал
засварлах- Юмжаагийн Цэдэнбал (1944.04.28)
- Жамъянгийн Лхагвасүрэн (1944.04.28)
- Цэдэнгийн Жанчив (1950.01.24)
- Санжийн Батаа (1952.07.07)
- Батын Дорж (1956.06.08)
- Бутачийн Цог (1961.03.03)
- Сандивын Равдан (1967.07.14)
- Бадрахын Жамбалсүрэн (1967.07.14)
- Цагааны Самдангэлэг (1971.03.09)
- Дондовын Ёндондүйчир (1971.03.09)
- Жамсрангийн Ендон (1971.03.09)
- Базарын Цэдэн-Иш (1972.06.29)
- Бугын Дэжид (1972.06.29)
- Жамбын Жамъян (1972.10.25)
- Жарантайн Авхиа (1972.10.25)
- Чойндонгийн Пүрэвдорж (1978.06.10)
- Сономын Лувсангомбо (1979.04.13)
- Шавийн Арвай (1979.06.27)
- Чойжавын Түмэндэмбэрэл (1981.03.11)
- Өлзийхутагийн Чойжилсүрэн (1981.06.05)
- Чимэдийн Сангишарав (1982.02.23)
- Жүгдэрийн Балжинням (1982.10.29)
- Агваанжанцаны Жамсранжав (1984.09.04)
- Шагалын Жадамбаа (1986.03.25)
- Лувсангомбын Моломжамц (1989.09.14)
Монгол Улсын дэслэгч генерал
засварлах- Гомбосүрэнгийн Дамдинсүрэн (1997.01.18)
- Цэрэнбалжидын Дашзэвэг (1998.12.01)
- Цэвэгсүрэнгийн Тогоо (2005.06.15)
- Цэрэндэжидийн Бямбажав (2009.08.13)
- Дуламсүрэнгийн Даваа (2016.12.28)
- Довчинсүрэнгийн Ганзориг (2022.06.11)
- Гүрсэдийн Сайханбаяр (2022.07.08)