Лувсангомбын Моломжамц
Лувсангомбын Моломжамц (1935-2022) - Монгол Улсын Дэслэгч Генерал 1989.
Лувсангомбын Моломжамц | |
---|---|
Тө. өдөр | 1935 оны 10 сарын 25 |
Тө. газар | Монгол улсын Булган аймгийн Баян-Агт сум |
Нас бар. газ. | 2022 оны 12 сарын 16 (87 насалсан) Монгол улсын Улаанбаатар хот |
Үндэстэн | Монгол үндэстэн |
Иргэн | ![]() |
Ажил | Инженер |
Намтар Засварлах
Булган аймгийн Намнан, одоогийн Баян-Агт суманд 1935 онд төржээ. Жараад жил батлан хамгаалах салбарт ажилласан.
- 1948-1954 онд Д. Сүхбаатарын нэрэмжит Офицерийн сургууль
- 1962-1967 онд ЗХУ-д В. В. Куйбышевийн нэрэмжит Цэргийн инженерийн академи
- 1974-1976 онд Москва хотын К. Е. Ворошиловын нэрэмжит Зэвсэгт хүчний жанжин штабын академи, 1978 онд мөн академийн курст тус тус суралцан төгссөн.
Ажилласан байдал Засварлах
- Тэрээр 1955-1958 онд Алдар нийгэмлэгт бичээч, тамирчин, суртал нэвтрүүлэгч бөгөөд зохион байгуулагч
- 1967-1979 онд Мотобуудлагын тусгай бригадын инженер, Ардын армийн Жанжин штабт ахлах офицер, хэлтсийн дарга
- 1979-1982 онд БХЯ-нд газрын дарга
- 1982-1989 онд МАХН-ын Төв Хорооны захиргааны байгууллагын хэлтсийн орлогч эрхлэгч, эрхлэгч
- 1989-1990 онд БХЯ-ны сайд
- 1990-1993 онд БХЯ-ны Стратегийн судалгааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан
- 1993-1996 онд ЦИС-ийн Оперативын факультетын дарга
- 1998 оноос БХЯ-ны Стратегийн судалгааны хүрээлэнгийн захирал, эрдэм шинжилгээний ажилтанаар ажиллаж байв.
Сонгуульт ажил Засварлах
Цол хэргэм Засварлах
- Хошууч Генерал БНМАУ-ын СнЗ-ийн 1979 оны VI сарын 6-ны өдрийн 176 дугаар тогтоолоор
- Дэслэгч Генерал 1989 оны IX сарын 14-ний өдрийн 234-р тогтоолоор
- БХИС-ийн профессор, Нүүдлийн соёл иргэншлийн академийн билгүүн номч академич
- Дэлхийн энхийн профессоруудын академийн монголын салбарын энхийн элчин сайд цолтой.
Гавьяа шагнал Засварлах
Түүний улс орны батлан хамгаалах хүч чадлыг бэхжүүлэх үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг төр засаг өндөр үнэлж
- Сүхбаатарын одон
- Байлдааны гавьяаны улаан тугийн одон
- Байлдааны гавьяаны одон
- Алтан гадас одон, бусад ойн медалиудаар шагнасан бөгөөд тэрээр мөн ЗХУ, БНСЧСУ, БНБАУ, БНПАУ, БНАГУ, БНКУ-ын медалиудаар шагнагджээ.