Цэдэнгийн Жанчив

Цэдэнгийн Жанчив (1914 онд өнөөгийн Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан суманд төрсөн-1993 онд Улаанбаатар хотод нас барсан) — Монгол төрийн зүтгэлтэн, Цэргийн явдлын яамны сайд, 1950-1952 онд Улсыг Батлан хамгаалах яамны сайд, 1952-1955 онд Дотоод явдлын яамны сайд асан.

Цэдэнгийн Жанчив
Төрсөн
ХарьяалалМонгол үндэстэн
Иргэншил Монгол
Мэргэжилцэргийн зүтгэлтэн

Одоогийн Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын нутаг Зүүн Богд уулын ард Бор толгой гэдэг газар малчин ард Х.Цэдэнгийн 2-р хүү болон төрсөн байна.

1928 онд сумын тэнхимд суралцаж төгсөөд 1929 оноос сумын бичээч, дэлгүүрийн худалдагч, эвлэлийн үүрийн дарга зэрэг ажил хийж байгаад 1930 онд МАХН-ын Намын төв сургуульд элсэн суралцаж төгсөөд Дотоодыг хамгаалах газарт туслах, жинхэнэ, ахлах төлөөлөгч, тусгай анги, хэлтсийн дарга зэрэг ажил хийж байв. 1935-1936 онд ЗХУ-д тусгай мэргэжлийн курс, 1943-1947 онуудад ЗХУ-д Лениний нэрэмжит Цэргийн улс төрийн Академи төгссөн.

1948-1950 онд Бүх цэргийн жанжин Штабын орлогч дарга, 1950-1952 онд Улсыг Батлан хамгаалах яамны сайд, 1952-1955 онд Дотоод явдлын яамны сайд, 1955-1956 онд Цэргийн ба нийгмийг аюулаас хамгаалах хэрэг эрхлэх яамны сайд, 1956-1958 онд Өнгөт металын үйлдвэрүүдийг удирдах газрын дарга, 1958-1959 онд БНМАУ-ын Геологи, уул уурхайн яамны сайд, 1959 оноос тэтгэвэрт суутлаа Улаанбаатар хотын Барилга трестийн дарга, УБ хотын Цахилгаан сантехник, монтажийн газрын дарга, Нүхтийн тусгай барилга хариуцсан мэргэжилтэн, Барилгын яамны гадаад харилцаа эрхэлсэн мэргэжилтэн зэрэг ажил хийж байв.

Эхнэр М.Бавуу, хүүхдүүд Ж.Шарав, Ж.Туяа. Ардын их хурлын депутатаар 3 удаа сонгогдож байсан, Цэргийн гавьяаны болон Алтан гадас одонгооор тус бүр 2 удаа, Бид ялав, Байлдааны болон бусад ойн медалиудаар шагнагдаж байсан, Монгол Улсын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, дэслэгч генерал хүн байв.

Удирдах ажил

засварлах
  • 1948-1950 онд Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч
  • 1952-1956 онд Батлан хамгаалахын сайд
  • 1956-1958 Дотоод явдлын яамны сайд
  • 1958-1959 онд Геологи уул уурхайн яамны анхны сайд.