Дэниел Ричард Грин (Англи: Daniel Richard Green, 1987 оны зургаадугаар сарын 22-нд Нью-Йорк мужийн Вавилон хотод төрсөн) — Америкийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны Сан Антонио Спёрс багийн довтлогч, холбон тоглогч юм. Тэрээр алсын зайнаас маш сайн шиддэг бөгөөд нбэ-н финалын тоглолтын 3-н шидэлтийн дээд амжилтыг эзэмшдэг юм. Мөн тэрээр байрлалдаа шилдэг хамгаалалтаараа маш дээгүүр үнэлэгддэг ирээдүйтэй хамгаалагч билээ

Товчхон

засварлах

Грин Өмнөд Каролинагийн коллежоос 2009 оны драфтын №46 болж Кливленд Кавальерс багт тоглох болсон. Тус багт нэг удаа гараанд гарахдаа 5 минут сэлгээгээр гарч тоглож байсан бөгөөд Эри Бэйхокс багт зээлээр 2010 оны турш тоглож байсан байна. Сан Антонио Спёрс багт 2010 оны арваннэгдүгээр сарын 17-нд худалдагдан ирээд хэдхэн өдрийн дараа хоёр тоглолтонд оролцсоны дараа доод лигийн Рино Бигхорнс (2011) багт түр очиж 16 тоглолтонд оролцжээ.[1][2] Түүнээс хойш Остин Торос (2011), Словений Олимпиа Любляна (2011) зэрэг хоёр ч багт хагас хагас улирал тоглож байсан Грин 2012 оны долоодугаар сарын 31-нд Спёрс багтайгаа гурван жилийн гэрээг 12 сая доллараар байгуулсан түүхтэй. Хэд хэдэн багт тоглож байсан шалтгаан нь тухайн үед түүний тоглолтын хэв маяг бүрэн тогтоогүй байсантай холбоотой байжээ.[3]

2012—2013 оны улиралд НБА-гийн аваргын төлөөх тоглолтын долоон цувралд Майами Хит багийн тоглохдоо гурван онооны шидэлтээр нийт 27 оноо авч урьд энэ төрөлд тогтоосон байсан Рей Аллений (22) амжилтыг эвдэж байв.[4]

2014 оны дөрөвдүгээр сарын 11-нд Финикс Санзтай тоглоход (112:104) Грин хувийн дээд оноогоо 33 болгон шинэчлэв.[5] Улмаар зургаадугаар сарын 15-нд НБА-д аваргалахад коллежийн домог Майкл Жордан болон Жеймс Уорти нартай зэрэгцэв.

НБА-гийн үзүүлэлт

засварлах
Таних тэмдэг
  ОТ Оролцсон тоглолт   ГГ  Гараанд гарсан  ТДМ  Тоглосон дундаж минут
 ШХ%  Шидэлтийн хувь  3ОШ%  3 онооны шидэлтийн хувь  ЧШ%  Чөлөөт шидэлтийн хувь
 Сам  Самбараас бөмбөг авсан дундаж  Дам  Дамжуулалтын дундаж per game  Тас  Бөмбөг таслалтын дундаж
 Хаа  Хаалтын дундаж  ОД  Онооны дундаж  Тод  Замналын шилдэг үзүүлэлт
Он Баг ОТ ГГ ТДМ ШХ% 3ОШ% ЧШ% Сам Дам Тас Хаа ОД
2009-10 Кливленд 20 0 5.8 .385 .273 .667 .9 .3 .3 .2 2.0
2010-11 Сан-Антонио 8 0 11.5 .486 .368 .000 1.9 .3 .3 .1 5.1
2011-12 Сан-Антонио 66 38 23.1 .442 .436 .790 3.5 1.3 .9 .7 9.1
2012-13 Сан-Антонио 80 80 27.5 .448 .429 .848 3.1 1.8 1.2 .7 10.5
2013-14 Сан-Антонио 68 59 24.3 .432 .415 .794 3.4 1.5 1.0 .9 9.1
Замнал 242 177 23.1 .441 .421 .806 3.0 1.4 .9 .7 8.8

Плей-офф

засварлах
Он Баг ОТ ГГ ТДМ ШХ% 3ОШ% ЧШ% Сам Дам Тас Хаа ОД
2011 Сан-Антонио 4 0 1.8 .333 .250 .000 .3 .5 .3 .3 1.3
2012 Сан-Антонио 14 12 20.6 .418 .345 .700 3.2 1.1 .5 .7 7.4
2013 Сан-Антонио 21 21 31.9 .446 .482 .800 4.1 1.5 1.0 1.1 11.1
2014 Сан-Антонио 23 23 23.0 .491 .475 .818 3.0 .9 1.4 .7 9.3
Замнал 62 56 24.1 .455 .448 .778 3.3 1.1 1.0 .8 8.9
  1. "Spurs Sign Danny Green". Nba.com. 2010-10-19. Татаж авсан: 2013-06-23.
  2. "Spurs Waive Danny Green". NBA.com. Turner Sports Interactive, Inc. November 23, 2010. Татаж авсан: November 23, 2010.
  3. "Spurs Re-Sign Danny Green". Nba.com. Татаж авсан: 2013-06-23.
  4. "Heat ride Mario Chalmers in second half, cruise by Spurs in Game 2". ESPN.com. June 9, 2013. Татаж авсан: June 17, 2013.
  5. Notebook: Spurs 110, Suns 104

Холбоос

засварлах
  Commons: Дэнни Грин – Викимедиа зураг, бичлэг, дууны сан