Жеймс Уорти

Америкийн сагсан бөмбөгчин

Жеймс Эжер Уорти (Англи: James Ager Worthy, 1961 оны хоёрдугаар сарын 27-нд Өмнөд Каролина мужийн Гастониа хотод төрсөн) — Америкийн зодог тайлсан мэргэжлийн сагсан бөмбөгчин юм. Тэрээр НБА-гийн аварга цолыг гурвантаа хүртсэн.

Замнал засварлах

Уортийн замнал Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Лос-Анжелес Лейкерс багт өндөрлөжээ. 1982 онд драфтын №1 сонголтоор Лейкерст ирж. Багаа түрүүлдэг жилүүдэд Уорти хасагдах шатны тоглолтуудад гайхамшигтай үр дүнтэй тоглож байжээ. Карим Абдул-Жаббар, Мэжик Жонсон болон Уорти нарын гурвал хослол бол Лейкерсийн түүхийг бичилцсэн билээ. 1996 онд Уортиг НБА-гийн түүхт 50 тоглогчид багтааж, 2003 онд алдрын танхимд хүндэтгэн залсан юм.

Уорти Үндэсний коллежийн 1982 оны үнэ цэнэтэй тоглогч болж, түрүүлсэн жилдээ домогт Майкл Жордантай нэг баг байв.

Эшлэл засварлах

Холбоос засварлах