Дашдаваагийн Баттөмөр

Дашдаваагийн Баттөмөр (1943 оны 5-р сарын 15-нд Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд төрсөн) Монгол Улсын УГЗ 1993, хөгжмийн зохиолч.

Дашдаваагийн Баттөмөр
Төрсөн
ХарьяалалМонгол үндэстэн
Иргэншил Монгол
Мэргэжилхөгжмийн зохиолч

1972 онд ЗХУ-ын /хуучин нэрээр/ Буриад улсын Улаан-Үд хотын Дорнод Сибирийн Соёлын дээд сургуулийг ардын найрал дуу, хөгжмийн удирдаачаар төгссөн.

1960-1968 онд УАДБЧ-д хөгжимчин, 1972-1973 онд Сүхбаатар аймгийн Соёлын ордонд удирдаач, 1973-1974 онд ХБДуС-д багш, 1974-1976 онд Ховд аймгийн Хөгжимт Драмын Театрт удирдаач, 1976-1979 онд ХБДуС-д багш, 1979-1982 онд Эрдэнэт хотын Соёлын ордонд удирдаач, 1982-1983 онд Улаанбаатар хотын Багшийн сургууль (Багш нарыг бэлтгэх сургууль) багш, 1983-1990 онд ХБДyС-д багшаар, мөн Монголын хөгжмийн зохиолчдын эвлэлийн холбоонд мэргэжлийн уран бүтээлчээр ажиллаж иржээ.

Тэрээр анхны уран бүтээл болох "Баян хангай" дуугаа хорь хүрээгүй байхдаа туурвижээ. Нийтэд түгсэн, сайхан аялгуутай олон дуу, дан хөгжмийн бүтээл туурвиж, "Манай үеийнхний дуу" /1983/, “Туулын урсгал шөнөдөө сайхан” /1986/, “Дорнын цагаан саран” /1994/ дууны ном хэвлүүлжээ.

1987 оноос зохион байгуулагдсан "Морин хуур" наадамд тэрээр тогтмол оролцож иржээ. “Бодлын цагаан хун“ дуугаараа “Морин хуур-91” хөгжмийн наадмын шагнал хүртжээ.

Дууны уран бүтээлээс

засварлах

2015-12-03, sonin.mn, Нийтийн дууны "Хаан" Баттөмөртэй хөөрөлдөхүй

2018-11-13, Орон нутгийн мэдээ | Дундговь, “Миний нутгийн бараа” дууны хагас зуун жилийн ойд зориулсан уралдаан боллоо

2020-06-05, Зиндаа сонин, Дуу бүтээхийн их замд

2022-06-13, Зууны мэдээ, Монгол дууны урлагт босго тавьсан хөгжмийн зохиолч

2023-03-04, Өдрийн сонин, АЖ А.Долгор: “Бодлын цагаан хун” намайг таниулсан шүтээн дуу

2023-04-13, IKHMONGOL.MN, Газрын холоос цайвалзсан ганган цагаан хот байна аа, Ганцхан насанд заяасан миний нутгийн бараа юу даа...

Үзэх, сонсох

засварлах

2012-01-31, MN25, "Би чамаас Чи надаас", УГЗ Д.Баттөмөр & н.Лхагвадорж

2017-11-20, MNВ, “Хоймор”, хөтлөгч: А.Эрдэнэ-Очир, зочин: УГЗ Д.Баттөмөр

2020-06-28, MNВ, Дуун увидас: "Би хаана төрөө вэ” дуу

2022-03-25, Олон улсын радио FM 92.1, "Мэргэжлийн хөгжмийн зохиолч ба бүтээл", хөтлөгч: Х.Мөнх-Ертөнц, зочин: УГЗ Д.Баттөмөр

2022-06-12, UBS (архив), Уянгын гурван холбоо Намуун үдэш

2023-04-16, MNВ, "Дуусашгүй дуу минь" УГЗ Д.Баттөмөр

Түүний охин УДБЭТ-ийн Концертмейстер, МУГЖ Б.СОЛОНГО юм.