Долгорын Нямаа

нь Монгол Улсын Төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн цолтой яруу найрагч, эмч юм

Долгорын Нямаа (1939 онд Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг Хирс таван толгойн Үүдэн бууцанд төрж, 2017 оны 9 сарын 22-нд нас барсан) нь Монгол Улсын Төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн цолтой яруу найрагч, эмч юм.

Хүн эмнэлгийн техникум дүүргэж хүний бага эмч болсон Нямаа хожим ЗХУ-д М. Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургууль төгсөж зохиолч мэргэжилтэй болжээ.

Аймгийн сүрьеэ өвчнийг эсэргүүцэн судлах отрядод эмч, Монголын радиод сурвалжлагч, хариуцлагатай редактор, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлд референт, Залуучуудын хэвлэлийн нэгдсэн редакцийн ерөнхий эрхлэгч, "Ардын эрх" сонинд утга зохиолын ажилтан, Монголын зохиолчдын эвлэлийн хорооны дарга зэрэг ажил эрхэлж байв.

Уран бүтээл

засварлах

Шүлгийн түүвэр

засварлах
  • Галуун цуваа (1961)
  • Шинэ тэнгэр
  • Их газрын чулуу (1969)
  • Тэмээний нутаг
  • Гитар барьсан залуус
  • Шөнийн талд адуу янцгаана
  • Долоон бурхан (1996)

Дурсамж тэмдэглэл

засварлах
  • Урьхан цэнхэр зэрэглээ
  • Тэнгэрийн хаяа (1965)
  • Атлантын түрлэг (Америкт зорчсон тэмдэглэл, 2006)
  • Монголын Зохиолчдын Эвлэлийн нэрэмжит шагнал (1974)
  • Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн нэрэмжит шагнал (1983)
  • Алтан гадас одон
  • Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
  • Монгол Улсын Төрийн шагнал (1993)
  • Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн цол (2009)

Дурсгал

засварлах

2018 онд Дундговь аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 70 дугаар тогтоолоор Өлзийт сумын Ерөнхий боловсролын сургуулийг Долгорын Нямаагийн нэрэмжит болгожээ.[1]

Д. Нямаа Хүн эмнэлгийн техникумд суралцаж байхдаа танилцсан, Ховдын Эрдэнэбүрэнээс гаралтай Зулын Отгонбаяр хэмээх бүсгүйтэй ханилж, 4 хүү, 1 охинтой болжээ. Том хүү Зориг нь Соёлын тэргүүний ажилтан цолтой, жүжигчин юм.

  1. "Өлзийт сумын сургуулийг Долгорын Нямаагийн нэрэмжит болголоо".