Тоомойн Очирхүү
Тоомойн Очирхүү (1943—2001) нь Монголын яруу найрагч юм.
Амьдрал
засварлахТоомойн Очирхүү 1943 онд Говь-Алтай аймгийн Тонхил сумын малчны гэрт төржээ. Бага дунд сургууль, АУДС (одоогийн ЭМШУИС), ЗХУ-ын Коммунист Намын Төв хорооны дэргэдэх нийгмийн ухааны академи төгсжээ.
1971 онд Анагаах ухааны дээд сургуулийг эмчийн мэргэжлээр төгссөн. Дорноговь аймгийн Хатанбулаг сум, Монголын радио, Засгийн газарт ажиллаж байсан. Тоомойн Очирхүү нь 1994 онд Чадраабалын Лодойдамбын нэрэмжит шагналыг хүртсэн.[1]
Тэрээр 1974 онд МАХН-д гишүүнээр элссэн юм.
Бүтээлүүд
засварлах- Ильичийн хуучин хүрэм (1978)
- Аргамжааны чулуу (1978)
- Эмээл
- Найрагчийн өрөөнд (1977)
- Гэрлийн тухай бодол (1978)
Хэвлүүлсэн яруу найргийн номнууд
засварлах- Сэтгэлийн үер
- Тэнгэрийн хаяаны од
- Алтайн унага
Дууны уран бүтээлээс
засварлах- Оюутан цагаа дурсана уу (хөгжим: Х.Баатар)
- Урам хайрла (хөгжим: Б.Мөнхжаргал)
Гавьяа шагнал
засварлах- 1983 он: «Морьтой хүн» шүлгийн түүврээрээ Монголын Зохиолчдын Эвлэлийн шагнал[2]
Эшлэл
засварлах- ↑ Монголын зохиолчдын эвлэлийн цахим хуудас (Memento 17. Долоодугаар сар 2020 цахим архивт): Уран зохиолын шагнал хэсэг
- ↑ "МЗЭ-ийн шагналтнуудын нэрс, бүтээл". Эх хувилбараас архивласан: 2020-01-29. Татаж авсан: 2020-07-08.