Баттөмөрийн Солонго
Баттөмөрийн Солонго - МУГЖ, Концертмейстер, төгөлдөр хуурч.
Баттөмөрийн Солонго | |
---|---|
Төрсөн | |
Харьяалал | Монгол үндэстэн |
Иргэншил | Монгол |
Мэргэжил | төгөлдөр хуурч |
1985 онд ХБДС-ийг төгөлдөр хуурч, 1990 онд Уралын хөгжмийн дээд сургуулийг багш, концертмейстер, төгөлдөр хуурч мэргэжлээр дүүргэсэн. Мэргэжлийн багш: М.Н.Григорьева-Банди, Г.Занаа, А.В.Глаголев
1990 оноос УДБЭТ-т гоцлол дууны ангид концертмейстрээр ажиллаж байна.
2001 онд “Хан хуурын эгшиглэн” бие даасан тоглолт хийсэн. Мөн жилд 2 оос доошгүй хамтарсан тоглолтыг тогтмол хийдэг.
Концертмейстрээр ажилласан уран бүтээлүүд
засварлах- Б.Дамдинсүрэн, Б.Смирнов “Учиртай гурван толгой” дуурь
- Б.Дамдинсүрэн “Жаргалын зам” дуурь
- Л.Мөрдорж “Хөхөө Намжил” дуурь
- П.И.Чайковский “Евгений Онегин” дуурь
- Д.Лувсаншарав “Хан бүргэд” дуурь
- Ж.Пуччини “Чио-чио-сан” дуурь
- С.Рахманинов “Алеко” дуурь
- Ж.Верди “Травиата” дуурь
- Ж.Россини “Севилийн үсчин” дуурь
- Ж.Пуччини “Тоска” дуурь
- М.Коваль “Чоно ба долоон ишиг” дуурь
- П.И.Чайковский “Иоланта” дуурь
- Б.Ямпилов “Шидэт ваар” дуурь
- Ж.Бизе “Кармен” дуурь
- Д.Лувсаншарав “Нүцгэн ноён” дуурь
- Х.Билэгжаргал “Ламбугайн нулимс” дуурь
- Ж.Верди “Риголетто” дуурь
- Ц.Нацагдорж “Үүлэн заяа” дуурь
- Х.Билэгжаргал “Гэрэл сүүдэр” дуурь
- Ж.Верди “Отелло” дуурь
- Ж.Пуччини “Турандот” дуурь
- Ц.Нацагдорж “Өгөөдэй хаан” дуурь
- В.А.Моцарт “Увидаст лимбэ” дуурь
- Ж.Верди “Трубадур” дуурь
- Д.Жанчив “Хөх торгон дээл” дуурь
- Ц.Нацагдорж “Гэсэр” дуурь
- П.И.Чайковский “Гилбэрийн хатан” дуурь /концертын хэлбэрээр/
- Ж.Гершвин “Порги Бесс” дуурь /концертын хэлбэрээр/
- Д.Лувсаншарав “Хархорум” дуурь
- Г.Пүрэвдорж “Дэлхий ээжийн төрсөн өдөр” дуурь
- Отто Николай “Виндзорын овжин авхай нар” дуурь
- Б.Шарав “Чингис хаан” дуурь
- Ж.Пуччини “Богема” дуурь
- В.А.Моцарт “Дон Жуан” дуурь
- Ц.Нацагдорж “Гүнгэрийн гүнж” дуурь /концертын хэлбэрээр/
- Г.Алтанхуяг “Өүлэн эх” дуурь
- И.Штраус “Сарьсан багваахай” оперетта
- Ж.Верди “АИДА” дуурь
- Ж.Верди “РЕКВИЕМ”
Гавьяа шагнал
засварлах- МУСТА /2000/,
- “Алтан гадас” одон /2005/,
- МУГЖ /2009/ цолоор шагнагдсан.
Баримт
засварлахТүүний аав УГЗ хөгжмийн зохиолч Д.Баттөмөр юм.