Данзандаржаагийн Туяа

Данзандаржаагийн Туяа (1954 оны 11-p сарын 19-нд Дорноговь аймгийн Сайншанд сум/хотод төрсөн) Монгол улсын Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан, байгалийн ухааны доктор, улс төрч эмэгтэй.

Данзандаржаагийн Туяа
Монгол Эрүүл Мэндийн Сайд
Албан тушаал хашсан
2006 оны 1 сар – 2007 оны 11 сар
Ерөнхий СайдМиеэгомбын Энхболд
ӨмнөхТөгсжаргалын Ганди
ДараахБямбаагийн Батсэрээдэнэ
Хувийн мэдээлэл
Төрсөн1954 оны 11 сарын 19 (1954-11-19) (70 настай)
Монгол улс, Дорноговь аймаг, Сайншанд
Улс төрийн намМонгол Ардын Хувьсгалт Нам
Алма матерЭрхүүгийн Анагаах ухааны дээд сургууль
МэргэжилЭм зүйч

Д.Туяа нь 1954 оны 11 сарын 19-нд Дорноговь аймгийн Сайншанд сум/хотод Данзандаржаагийн хоёр дахь охин болж мэндэлжээ.

Аав Дэндэвийн Данзандаржаа нь Дундговь аймгийн нягтлан бодогч хүн байжээ. Ээж Чойжмаагийн Даримаа нь Сайхандулаан суманд төрж өссөн сурган хүмүүжүүлэгч, бага ангийн багш, Ардын Боловсролын Тэргүүний Ажилтан бөгөөд МАХН-ын ахмад гишүүн хүн байжээ.

Боловсрол

засварлах
  • 1972 онд Дорноговь аймгийн төвийн 10 жилийн сургуулийг төгссөн. Дунд сургуульд байхдаа онц сурч олон улсын Артек хүүхдийн зусланд амрах эрхээр шагнуулж байжээ.
  • 1978 онд ЗХУ-ын Эрхүү хотын Анагаах Ухааны Дээд Сургуульд эм зүйч мэргэжлээр суралцаж төгсөв.
  • 1980 оноос ШУА-ын эрдэм шинжилгээний дэд ажилтан
  • 1993 онд ХБНГУ-ын Гумбольдтын Их сургуулийн докторантур төгсөж, байгалийн ухааны доктор цол хүртжээ.

Орос, Англи, Герман хэлтэй.

Өндөр албан тушаал

засварлах
  • 2006-2007 онд Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байв.
  • 2001-2008 онуудад УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан цөөн эмэгтэй улс төрчдийн нэг билээ.

Д.Туяагийн нөхөр Шагдарын Отгонбилэг (2001 онд ослоор нас барсан) бөгөөд хүү Отгонбилэгийн Содбилэг, охин Отгонбилэгийн Одмаа нартай.

Ажил хөдөлмөр

засварлах

Д.Туяа нь улс төрч, төдийгүй бизнес эрхлэгч эмэгтэй юм.

Бизнест

засварлах

Монгол ньюс групп, MN25 суваг, НИК группийн хувь эзэмшигч, амжилттай бизнес эрхлэгч.

Ажил эрхлэлт

засварлах

Д.Туяагийн эрхэлсэн ажлуудаас дурдвал:

  • 1978-1981 онд ШУА-ийн Байгалийн нэгдлийн хүрээлэнд эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан
  • 1981-1989 онд ШУА-ын Ардын эмнэлгийн хүрээлэнд эрдэм шинжилгээний дэд ажилтан, лабораторын эрхлэгч
  • 1989-1990 онд Эрдэнэт хотын I эмийн санд шалгагч
  • 1998-2000 онд Эрдэнэт группийн ерөнхий захирал
  • 2000-2001 онд Эрүүл мэндийн хяналтын албаны орлогч дарга
  • 2001 онд "Монгол 21" сангийн тэргүүн
  • 2012 онд Герман дахь элчин сайдын зөвлөх

Спортод

засварлах

Үйл явдал

засварлах
  • 2024 оны 5 сарын 21-нд Сайхандулаан сумын 100 жилийн ойн баяр наадмын үйл ажиллагаанд зориулж Улсын Их хурлын гишүүн асан, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Данзандаржаагийн Туяа 10 сая төгрөгөөр ивээн тэтгэж хандив өргөсөн байна.

Улс төрд

засварлах

Намын харьяалал

засварлах

1986 онд Д.Туяа анх МАХН-д гишүүнээр элсэж байжээ.

Гавьяа Шагнал

засварлах
  • 2022 онд Эрүүлийг хамгаалах гавьяат ажилтан

Гадаад холбоос

засварлах

МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон медаль гардуулав

Талархал: Д.Туяа

Данзандаржаагийн Туяа: Товч танилцуулга