Жаал хочит[3] Давид Вилья Санчес (Испани: David Villa Sánchez, 1981 оны 12 сарын 3-нд Испанийн Туйльяд төрсөн) нь Испанийн хөлбөмбөгчин. Испанийн хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг, Испанийн лигийн Барселона[4][5] багийн 7 дугаарын өмсгөлтэй довтлогч юм. Тэрээр 1991-1999 онд Лангрео хэмээх Испанийн хоёрдугаар лигийн клубт тоглож байгаад 1999-2001 оны хооронд мөн лигийн Спортинг Хихон B багт тоглож байв. 2001-2003 онд дээд лигийн Спортинг Хихон клубт дэвшин тоглосон. 2003 онд Реал Сарагоса багт очиж 2005 он хүртэл тоглосон. Давид Вилья үүнээс хойш 2010 он хүртэл Валенсиа багт тоглож байгаад 2010 онд Барселона багт 40 сая еврогийн үнэтэйгээр очсон юм. Давид Вилья 2007-2008 онд Валенси багийнхаа хамт Испаний Эзэн хааны цомын тэмцээнд (Испани: Copa del Rey) Хетафег 3-1 харьцаатайгаар буулган авч аваргалсан. Түүний рекорд нь 2008-2009 онд Валенсиад тоглож байх үедээ үзүүлж байсан ба 40 тоглолтод 30 гоол оруулсан амжилт юм. Одоо тэр дэлхийн чансааны хоёрдугаарт эрэмбэлэгдсэн Испанийн шигшээ багийн урд бүст зүтгэх гарааны довтлогч юм. Шигшээ багтаа 63 тоглолтод оролцож 43 гоол оруулж Испанийн бүх цаг үеийн мэргэнбуучдын жагсаалтын хоёрудугаарт Раулын ард[6] бичигдэж байна. Испанийн шигшээ багт Фернандо Торрестэй хамт довтолдог. Тэрээр 2008 онд Австри болон Швейцари улсад зохион байгуулагдсан Евро 2008 буюу Европын аварга шалгаруулах тэмцээний мэргэн бууч (4 гоол) болж, 2010 онд Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад зохион байгуулагдаж буй 19 дэх удаагийн Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Мөнгөн шаахайн эзэн (5 гоол) болсон. Испанийн шигшээ багийнхныхаа хамт дээрх хоёр тэмцээнүүдэд түрүүлсэн билээ.

Давид Вилья
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрДавид Вилья Санчес[1]
Өндөр ft 0 in (0.00 м)[2]
БайрлалДовтлогч
Багийн мэдээлэл
Одоогийн багИспаниБарселона
Дугаар7
Өсвөрийн баг
1991–1999ИспаниЛангрео
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
1999–2001ИспаниСпортинг Хихон B65(25)
2001–2003ИспаниСпортинг Хихон80(38)
2003–2005ИспаниСарагоса73(32)
2005–2010ИспаниВаленсиа166(108)
2010–ИспаниБарселона7(2)
Шигшээ баг
2000–2003ИспаниИспанийн шигшээ баг
(21-ээс доош нас)
7(0)
2005–ИспаниИспани69(45)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2010 оны 10 сарын 23.

† Гараа (Гоол).

‡ Шигшээ багийн гараа болон гоолыг сүүлд шинэчилсэн: 010 оны 10 сарын 12

Хүүхэд ахуй нас болон мэргэжлийн гараа

засварлах

Давид Вилья 1981 оны арванхоёрдугаар сарын 3-нд Испанийн хойд нутаг, багахан хотхоны Туйлья нэртэй уурхай дагасан тосгонд уурхайчны[7] хүү болон мэндэлжээ. Түүний аав зүүн өвдөгний бэртэлтэй Хосе Мануел Вилла нь идэр насандаа хөлбөмбөг тоглодог байсан нь хүүд нь нөлөөлсөн байдаг байна.[8]

Спортинг Хихон ба Реал Сарагоса

засварлах

Мэргэжлийн гараагаа Вилья Испанийн хоёрдугаар лигийн Спортинг Хихон клубээс эхлүүлсэн түүхтэй. Анхны улиралын тоглолт нь 2000-01 . Хоёр улирлын туршид 25 гоол оруулсан чамгүй амжилтыг үзүүлжээ. Довтолгооны бүсийн шинэ төрөн гарч ирж буй залууг 3 сая еврогоор Реал Сарагоса клуб 2003 оны зуны наймаагаар эгнээндээ элсүүлсэн байна. Ла лигийн анхны гараа нь Депортиво Ла-Корунья клубтэй хийсэн тоглолт байсан ч баг нь 1-0 харьцаагаар хожигдов. Реал Сарагоса клубийн 17 тоглолтонд гараанд түүний Сарагоса дахь анхны гоол Реал Мурсиа клубийн эсрэг тоглосон тоглолтонд орсон байна. Өөрийн хоёр дахь гоолоо 2003 оны арванхоёрдугаар сарын 3-нд Атлетик Билбао клубийн хаалганд оруулсан бол гурав, дөрөв, тав дахь гоолоо 2004 оны дөрөвдүгээр сарын 25-нд Ла Лигийн тэргүүлэх баг Севильяклубийн хаалганд оруулжээ. Анхны хэт-трик нь энэ байлаа.

2004 оны Эзэн хааны цомын (Испани: Copa del Rey) аваргын төлөөх тоглолтонд Реал Мадрид клубийг 3-2 харьцаагаар ялахад Вилья хоёр гоол оруулсны дараахан түүнийг улсын шигшээ баг нь дуудах яриа яригдаж эхэлсэн юм. Түүний анхны европын клубүүдын хоорондох томоохон тэмцээн нь 2004-05 оны УЕФА-гийн Цомын аварга бөгөөд Реал Сарагоса шөвгийн 16-д шалгарсан түүхтэй.

Валенсия

засварлах

Сарагоса клуб томоохон наймаа хийж багийн төсвийг сайжруулахын тулд Испанийн шилдэгүүдийн нэг Валенси клубтэй 12 сая еврогоор наймаа хийж 2005 оны зуны солилцоогоор Вильяг шилжүүлсэн юм. Валенси клубийн өмсгөлтэй анхны гараа Интерлото цомын тэмцээний Белгийн Гент клубийн эсрэг тоглолт байв. Эхний тоглолт, багийн эхний гоол, өөрийн анхны гоол.[9] Харин лигийн анхны гараа Реал Бетис клубийн эсрэг тоглолтонд сэлгээгээр гарч тоглосон тоглолт. Лигийн дараагийн тоглолтоо Валенси Реал Сарагоса[10] клубтэй хийж 2-1 харьцаагаар онооны дутуу байхдаа 81 дэх минутанд Рубин Баражаг Вильягаар сэлгэж залуу довтлогч тоог тэнцүүлж чадсан нь бий. Түүний гоолын тоо тоглолт болгонд биш ч тогтмолоор өссөөр л. Тэр Валенси дахь анхны хэт-трикээ Атлетика Билбао клубтэй 2006 оны дөрөвдүгээр сарын 23-нд хийсэн лигийн тоглолтонд таван минутын хугацаанд оруулсан нь сонирхолтой.

2006-07 оны улиралд хожмоо Вильягийн хамгийн сайн хамтрагч, хослон тоглогч нь болсон Фернандо Мориентес Валенсид хүчин зүтгэхээр ирсэн билээ.[11] Реал Мадрид клубийн од тоглогч асан түүнтэй тухайн улиралд 43 гоол оруулав. Европын холбооны Аваргуудын лигийн анхны тоглолтоо ч хийв. Аваргуудын лигийн хасагдах шатны тоглолтонд Английн Челси клубтэй хоёр тоглолтын нийлбэр 3-2 харьцаагаар ялагдаж нутаг буцаж байв.[12] 2006 оны аравдугаар сард УЕФА-гаас зарласан Европын шилдэг 50 тоглогчийн нэгээр шалгарсан байна.[13]

 
Дави Вилья Севилья клубийн хаалганд торгуулийн цохилт амжилттай гүйцэтгэж буй нь.

2007-08 оны улиралд Вилья багийнхантайгаа ойлголцол тун тааруу болж өнгөрчээ. Дасгалжуулагч Куики Санчес Флорес түүний байрлалд Роналд Коеменг хааяа гаргах болсонтой холбоотой байв.[14] Энэ улиралд Аваргуудын лигийн Челситэй хийсэн тоглолт хоёр дахь учраа нь байлаа. Энэ тоглолтонд хоёр багийн эхний гоолыг оруулсан ч Жое Коул, Дидиер Дрогба нар гоолдож 2-1 харьцаагаар хожигдов.[15] Лигийн Валенсигийн 100 дахь гараа нь Леванте клубтэй хийсэн тоглолт байсан ба хэт-трик хийсэн байна.[16]

2008-09 оны улиралд шигшээ багийн бүрэлдэхүүний хамт УЕФА Евро-2008 тэмцээнд түрүүлж, 4 гоолоор мэргэн бууч болсон байлаа. 2007 оны УЕФА-гийн Европын Оны шилдэг тоглогч Бразилийн шигшээ баг, тухайн үеийн Италийн Милан клубийн тоглогч Кака: Вилья үнэхээр сайн тоглогч. Испанийн хамгийн шилдэг нь. Валенсид тоглосон түүний тоглолтууд надад мартагдашгүй юм. хэмээсэн байна. 2008 оны УЕФА-гийн Европын Оны шилдэг тоглогчийн жагсаалтын 7-рт[17] эрэмбэлэгдсэн байлаа. 2009 оны нэгдүгээр сарын 12-нд шалгаруулсан 2008 оны Дэлхийн шилдэг тоглогчийн шагналын жагсаалтад шигшээ багийн анд Андре Иниестагийн ард есдүгээрт бичигдсэн байна.[18] 2008-09 оны улиралын Атлетик Билбао клубтэй хийсэн лигийн тоглолтонд гоолдсоноор улиралын туршид 28 дахь гоолоо оруулснаар Валенси клубийн бүх цагийн үеийн нэг улиралд оруулсан гоолын тоогоор Аргентиний Марио Кемпес, [[Монтенегрийн Предраг Миьятович нартай тэнцсэн юм. Кемпес 1978 онд 34 тоглолтонд, Миьятович 1996 онд 40 тоглолтонд тус тус 28 гоол оруулсан бол Вилья 33 тоглолтонд 28 гоол оруулсан буюу тоглолт бүрт 0.84 гэсэн маш өндөр дундаж харагдаж байна.[19] 28 гоолтойгоор Ла лигийн мэргэн буучдын жагсаалтад Камерун шигшээ баг, тухайн үеийн Барселонагийн довтлогч Самуэль Этогийн ард бичигдэв.

Энэ улирал түүнийг эгнээндээ элсүүлэхээр зорьж байсан Реал Мадрид, Барселона, Ливерпүүл, Челси болон Манчестер Юнайтед зэрэг Европын акул клубүүд байв. 2009 оны аравдугаар сар, арванхоёрдугаар саруудад 2009 оны УЕФА-гийн Европын Оны шилдэг тоглогч, ФИФА-гийн Дэлхийн шилдэг тоглогчийн шагналд[20] нэрийг нь дэвшүүлсэн байлаа. 2010 оны нэгдүгээр сарын 17-ны Валенси Виллареалыг 4-1 харьцаагаар бут ниргэсэн тоглолтонд Вилья хоёр гоол оруулсан ба Валенсия дахь 100 дахь гоол гэж бичигдсэн юм. 2010 оны тавдугаар сарын 4-нд Херез клубтэй хийсэн тоглолтонд Вильяг гарааны бүрэлдэхүүнд гаргаагүй боловч сэлгээгээр гарч тоглосон нь түүний Валенси дахь хамгийн сүүлийн тоглолт байв.

Барселона

засварлах
 
Давид Вилья Барселонагийн үзүүлэх тоглолтон дээр

2010 оны тавдугаар сарын 19-нд Барселона клубтэй Валенси клубийн 40 сая еврогоор[21][22] үзэглэсэн гэрээ ёсоор Вилья шинэ багтаа хүрэлцэн ирсэн юм. Манчестер Юнайтед эцсийн мөч хүртэл хөөцөлдсөн ч Вильяг өөрийн болгож чадаагүй нь энэ байлаа. Вилья Барселонад дөрвөн жил зүтгэх бөгөөд улирал бүрт 7 сая еврогийн цалин авна. Түүний дуртай тоо долоо. Тэр ёсоор нь Барселона Тоттенхэм Хотсфур руу зээллэгээр очсон Эйдур Гудьонсены 7 дугаарын өмсгөлтэйгээр түүнийг 2010-11 оны улирал эхлэхээр талбайд гаргах ажээ.

Олон улсын гараа

засварлах

2006 оны ДАШТ

засварлах

Испанийн 21-ээс доошхи насныханы шигшээ багийн бүрэлдэхүүнээс дуудагдаж анхны гараа нь 2006 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьчилсан шатны 2005 оны есдүгээр сарын 9-нд Сан Марино улсын шигшээ багтай хийсэн тоглолт байв. Шигшээ багийн бүрэлдэхүүн дэх анхны гоолоо 2006 оны ДАШТ-ий урьчилсан шатны Словакийн шигшээ багтай хийсэн тоглолтонд оруулж хоёр багийн тооны харьцааг тэнцүүлж байв.[23] 2006 оны ДАШТ-д Испанийн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан тэрээр Испанийн шигшээг шөвгийн 16 хүртлэх тоглолтын туршид Торресийн адил гурван гоолыг оруулж багийн мэргэн буучын нэг болжээ.[24]

2006 оны төгсгөлд Испанийн шигшээ багийн дасгалжуулагч Луис Арагонис ахлагч Раулыг орлож чадах тоглогчоор Вильяг сонгож Евро-2008 тэмцээний сонгон шалгаруулалтын тоглолтуудад гараанд гаргах болов. Вилья ч үүргээ сайн биелүүлж тоглолтуудад 6 гоол оруулж, хөлбөмбөгийн ертөнцөд багийн анд Фернандо Торрестой хослон тоглолт гэж ямар байдгийг тодоор үзүүлж байлаа. Энэ нь ч цааш үргэлжилсээр Евро-2008 тэмцээнд ч багаа түрүүлэхэд онцгой гавъяа болсон юм. Тус тэмцээний 4 тоглолтонд 4 гоол оруулсан үзүүлэлтээр Европын холбооны хамгийн том тэмцээний мэргэн буучийн шагналыг тодорхойлох Алтан шаахайн эзэн болсон билээ.[25] Испаничууд хэсэгтээ Орос, Швед, Грекийн шигшээ багуудыг, дөрөвний нэг шигшээд Итали, хагас шигшээд Орос, аваргын төлөөх тоглолтонд Германы багийг тус тус ялахад Вилья хэсгийн 3 тоглолтонд 4 гоол оруулсан ба Оросын шигшээ багтай тоглосон тоглолтонд хэт-трик хийсэн нь Европын аварга шалгаруулах тэмцээнд анх 2000 онд Голландын Патрик Клувертээс хойш долоо дахь хэт-трик байжээ.[26]

2009 оны Холбооны цом болон 2010 оны ДАШТ-ий сонгон шалгаруулалт

засварлах

2010 оны ДАШТ-ий сонгон шалгаруулалтын тоглолтуудад Вилья 5 гоол оруулсан юм. Түүний дараа Белгийн шигшээ багтай хийсэн нөхөрсөг тоглолтонд гоолдсоноор нэг жилд 12 гоол оруулснаар Раулын амжилтыг давсан юм. 2009 оны зургадугаар сарын 1-нд Испанийн шигшээ багийн бүрэлдэхүүнд хоёр дахь хэт-трикээ Азербейжаны шигшээ багтай хийсэн нөхөрсөг тоглолтонд хийв. 2009 оны Холбооны цомын тэмцээнд гурван гоол оруулсан Вилья багийн анд Фернандо Торрисын хамтаар Хүрэл шаахайн эзэн болсон юм. Македоны шигшээ багтай хийсэн тоглолт Вильягийн шигшээ багийн 50 дахь гараа байв.

2010 оны ДАШТ

засварлах

Вилья 2010 оны ДАШТ-д хэсгийн 3 тоглолтонд оролцож Уругвайн шигшээ багтай тоглосон тоглолтонд 2 гоол оруулсан ба шөвгийн 16-гийн Португалийн шигшээ багтай хийсэн тоглолтонд багийн хожлийн ганц гоолыг оруулсан юм. Дөрөвний нэг шигшээн Парагвайн багтай хийсэн тоглолтонд мөн л хожлын ганц гоолыг оруулж, багийнхныхаа хамтаар Испанийн түүхэнд онцгой гавъяа байгуулж, Дэлхийн аваргын цомыг анхны удаагаа хүртсэн билээ. Мөн ДАШТ-д тэрээр нийтдээ найман гоол оруулсан ба 2010 оны ДАШТ-ий мэргэн буучийн жагсаалтанд Томас Мюллер, Уэсли Шнайдер, Диего Форлан нарын хамт 5 гоол оруулснаараа хоёрдугаарт жагсч Мөнгөн шаахайн эзэн болсон билээ.

Хувийн амьдрал

засварлах
 
Давид Вилья

2003 онд Давид Вилья өөрөөсөө насаар дүү Патрик Гозалес бүсгүйтэй гэр бүл болсон. 2005 оны арванхоёрдугаар сарын 7-нд тэдний хүү Зайда нь, 2009 оны наймдугаар сарын 18-нд охин Олаяа нь мэндэлсэн байна. Вилья хүмүүнлэгийн үйлст оролцдог нэгэн билээ.

Үзүүлэлтүүд

засварлах
2010 оны аравдугаар сарын 23-ны байдлаар.[27]
Клуб Улирад Лиг Цом[nb 1] Европ[nb 2] Бүгд
Гараа Гоол Ашигтай дамжуулалт Гараа Гоол Ашигтай дамжуулалт Гараа Гоол Ашигтай дамжуулалт Гараа Гоол Ашигтай дамжуулалт
Спортинг Хихон B 1999-00 30 12 0 30 12 0
2000-01 35 13 0 35 13 0
Бүгд 65 1789- 0 0 0 0 0 0 0 65 25 0
Спортинг Хихон 2000-01 1 0 0 1 0 0
2001-02 40 18 0 4 2 0 44 20 0
2002-03 39 20 0 1 0 0 40 20 0
Бүгд 80 38 0 5 2 0 0 0 0 85 40 0
Реал Сарагоса 2003-04 38 17 6 8 4 1 46 21 7
2004-05 35 15 5 1 2 0 10 3 2 46 20 7
Бүгд 73 32 11 9 6 1 10 3 2 92 41 14
Валенсиа 2005-06 35 25 8 4 2 0 1 1 0 40 28 8
2006-07 36 16 12 2 0 2 11 5 3 49 21 17
2007-08 30 18 7 6 1 2 7 3 2 41 22 11
2008-09 33 28 6 2 1 0 5 1 1 40 30 7
2009-10 32 21 5 2 0 1 11 7 4 42 28 10
Бүгд 166 108 38 16 4 5 35 17 10 212 129 53
Барселона 2010-11 7 2 2 1 0 0 3 2 0 11 4 2
Бүгд 7 2 2 1 0 0 3 2 0 11 4 2
Нийт 391 205 51 31 12 6 48 22 12 465 239 69
  1. Испанийн цом болон Испанийн Супер цом.
  2. УЕФА Интертото цом, УЕФА-гийн цом болон УЕФА Аваргуудын Лиг.

Олон улсын тэмцээн

засварлах

Олон улсын үзүүлэлтүүд

засварлах

2010 оны аравдугаар сарын 12-ны байдлаар.[28]

Шигшээ баг Злуб Он Нөхөрсөг тоглолт Тэмцээн Бүгд
Гараа Гоол Гараа Гоол Гараа Гоол Харьцаа
Испани Реал Сарагоса 2004–05[29] 0 0 1 0 1 0 0
Валенсиа 2005–06[29] 5 1 7 4 12 5 0.42
2006–07[30] 4 1 7 6 11 7 0.64
2007–08[31] 4 2 8 4 12 6 0.5
2008–09[32] 4 5 10 8 14 13 0.93
2009–10[33] 6 5 9 7 15 11 0.73
Барселона 2010–11[34] 1 0 3 2 4 2 0.5
Нийт[35][36] 24 14 45 31 69 44 0.65
  1. 1.0 1.1 "David Villa". UEFA. Татаж авсан: 2010-06-19.
  2. "Biography for David Villa".
  3. "Diccionariu" (Spanish хэлээр). Academia de la Llingua Asturiana. Татаж авсан: 2009-09-07.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)
  4. "David Villa sold to Barcelona". Times LIVE. 2010-05-19. Archived from the original on 2010-05-22. Татаж авсан: 2010-05-19.
  5. "Barca agree Villa move with Valencia". FC Barcelona. 2010-05-19. Archived from the original on 2012-05-25. Татаж авсан: 2010-05-19.
  6. "Goalscoring for Spain National Team". RSSSF. Татаж авсан: 2009-02-12.
  7. "Villa, a thriller". Sportstar. 2007-11-03. Татаж авсан: 2009-09-07.
  8. "David Villa - ESPN Profile". ESPN Soccernet. 2006. Archived from the original on 2009-08-23. Татаж авсан: 2009-09-07.
  9. "Valencia 2 - 0 KAA Gent". ESPN Soccernet. 2005-07-23. Archived from the original on 2012-10-21. Татаж авсан: 2009-09-10.
  10. "Real Zaragoza 2 - 2 Valencia". ESPN Soccernet. 2005-09-11. Archived from the original on 2012-10-21. Татаж авсан: 2009-09-10.
  11. "Fernando Sanchez Morientes". ESPN Soccernet. Archived from the original on 2008-10-03. Татаж авсан: 2009-09-10.
  12. Wallace, Sam (2007-04-11). "Valencia 1 Chelsea 2 (Chelsea win 3-2 on agg)". London: The Independent. Татаж авсан: 2009-09-10.
  13. "David Villa Sбnchez at Football Database". Football Database. Татаж авсан: 2009-09-10.
  14. Lowe, Sid (2008-04-21). "King's Cup half empty for Koeman". London: The Guardian. Татаж авсан: 2008-12-22.
  15. "Valencia 1 - 2 Chelsea". ESPN Soccernet. 2007-10-03. Archived from the original on 2012-10-21. Татаж авсан: 2009-08-29.
  16. "Levante 1 - 5 Valencia". ESPN Soccernet. 2008-05-11. Archived from the original on 2008-12-06. Татаж авсан: 2009-09-11.
  17. "Ronaldo scoops best player award". BBC Sport. 2008-12-02. Татаж авсан: 2009-09-11.
  18. "FIFA World Player of the Year - Women's votes by player" (PDF). FIFA.com. Fйdйration Internationale de Football Association. 2009-01-12. Archived from the original (PDF) on 2009-01-24. Татаж авсан: 2009-01-12.
  19. "Villa: "No creo que haya sido mi ъltimo partido con el Valencia"" (Spanish хэлээр). MARCA.com. 2009-05-30. Татаж авсан: 2009-05-30.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)
  20. Alan Dawson & Ewan Macdonald (2009-10-30). "23-Man FIFA World Player Of The Year Shortlist Announced". goal.com. Archived from the original on 2009-11-01. Татаж авсан: 2009-10-30.
  21. "Barca agree Villa move with Valencia". FC Barcelona official site. 2010-05-19. Archived from the original on 2012-05-25. Татаж авсан: 2010-05-20.
  22. "Barca snap up Villa". Sky Sports. 19 May 2010. Татаж авсан: 27 May 2010.
  23. "Eslovaquia 1-1 Espaca" (Spanish хэлээр). Sportec.es. 2005-11-16. Татаж авсан: 2009-09-13. {{cite web}}: horizontal tab character in |title= at position 15 (help)CS1 maint: unrecognized language (link)
  24. "World Cup 2006 - Match Details". RSSSF. Татаж авсан: 2009-09-15.
  25. "adidas Golden Boot goes to Villa". UEFA. 2008-09-09. Татаж авсан: 2009-09-13.
  26. "Villa stars as Spain signal their intent". UEFA. 2009-06-10. Archived from the original on 2008-12-21. Татаж авсан: 2009-08-19.
  27. "David Villa". Soccernet. Archived from the original on 17 Хоёрдугаар сар 2009. Татаж авсан: 24 April 2010.
  28. "Fútbol en la Red" (Spanish хэлээр). Sportec.es. Татаж авсан: 2009-09-13.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)
  29. 29.0 29.1 "2005/06 Game Log". ESPN Soccernet. Archived from the original on 2009-08-18. Татаж авсан: 2009-09-13.
  30. "2006/07 Game Log". ESPN Soccernet. Archived from the original on 2009-08-18. Татаж авсан: 2009-09-13.
  31. "2007/08 Game Log". ESPN Soccernet. Archived from the original on 2009-08-18. Татаж авсан: 2009-09-13.
  32. "2008/09 Game Log". ESPN Soccernet. Archived from the original on 2009-08-18. Татаж авсан: 2009-09-13.
  33. "2009/10 Game Log". ESPN Soccernet. Archived from the original on 2009-08-18. Татаж авсан: 2009-09-13.
  34. "David Villa 2010/11". Archived from the original on 2012-07-14. Татаж авсан: 2010-10-30.
  35. "Jugadores - Real Federación Española de Fútbol" (Spanish хэлээр). RFEF. Archived from the original on 2009-10-11. Татаж авсан: 2009-09-13.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)
  36. HISTORIA DEL FÚTBOL ESPAÑOL, SELECCIONES ESPAÑOLAS (Испани) ISBN 978-84-8229-123-9

Холбоос

засварлах