Гуаннин чөлгөө

(Гуаннин фу чөлгөө-с чиглүүлэгдэв)

Гуаннин чөлгөө буюу Гуаннинфу чөлгөө (хятадаар:广寧路, пиньинь:Guǎng níng lù; хятадаар:广宁府路, пиньинь:guǎng níng fǔ lù) бол Юань улсын Ляоян син жун шу шэний доторх нэгэн жижиг чөлгөө юм. Алтан улсын үед Гуаннин фу, Мин улсын үед Гуаннин харуул гэсэн нэртэй байлаа. Гуаннин бол Чингис хааны дүү Билгүүтэй ноёнд шагнал болгож өгсөн эзэмшил бөгөөд, түүний удмын ноёд Гуаннин ван цолоор өргөмжлөгдсөн. 1278 онд Гуаннин чөлгөөг байгуулж, нийтийн даргын ордоныг байгуулжээ. Ивулу уулнаас хойд зүгт 20 ли буюу 10 км газарт төв хот нь байжээ. Тугтөмөр хааны үед хийсэн хүн ам, өрхийн тооллогод мөнгөний урчууд, тариачин өрх нийт 4595 бүртгэгджээ.

Лүян сянь, Шэньпин сянь гэсэн 2 сяньтай байсан. Энэ нь одоогийн Лууха голын баруун, Фүшинь хот, Жан У сянь-ий өмнөд хэсэг, Ивулу уулын зүүн хэсгийн нутаг юм. Мин улсад эзлэгдсний дараа Ляодунгийн хойгийн есөн харуулын нэгд багтаж байсан. XVI-XVII зуунд Монголын Даян хаан, Түмэн засагт хаан, Лигдэн хутагт хааны цэргийн довтолгоонд байнга өртөж, Лигдэн хааны сүүл үе 1620-иод онд Гуаннин харуулыг Манжийн Нурхач хааны цэрэгтэй булаацалдаж байлдаж байсан юм.

Холбоотой мэдээлэл

засварлах