Ляоян нутгийн син жун шу шэн
Ляоян нутгийн син жун шу шэн нь Юань улсын арван син жун шу шэний нэг. Уг син шэн бол Дайду хотод байсан Жун Шу Шэнд захирагдаж, тухайн орон нутгийн засаг захиргааны хэргийг гардан гүйцэтгэж байсан дунд шатны аппарат юм. Наян зэргийн зүүн хойдын төрлийн ван нарын бослого дарагдаж дууссны дараа 1291 онд Хасар, Тэмүгэ Отчигин, Хачиун нарын удмын ноёдын соёрхолын газрыг татан буулган нэгтгээд хятад засаг захиргааны нэгжийг байгуулсан.
Бүтэц
засварлахНийт долоон чөлгөө (лу), 1 шүлтгэн(фу) байсан.[1]
- Ляоян чөлгөө 辽阳路
- Гуаннин чөлгөө 广宁路
- Данин чөлгөө 大宁路
- Дуннин чөлгөө 东宁路
- Шэньян чөлгөө 沈阳路
- Кайюань чөлгөө 开元路
- Хэлань фу Усны Татар зэргийн чөлгөө 合蘭府水達達等路[2]
- Шяньпин фу 咸平府, Кайюань чөлгөөнд харьяалагдаж байсан.
Холбоотой мэдээ
засварлах- Давааны Ар нутгийн син жун шу шэн
- Ганьсу нутгийн син жун шу шэн
- Юань улсын засаг захиргааны тогтолцоо