Түмэн засагт хаан
Түмэн Засагт хаан хэмээн алдаршсан, Дарайсүн Гүдэн хааны ууган хүү тэрбээр 1539 оны шаргачин гахай жилд төрсөн бөлгөө.
Засагт хаан Түмэн | |
---|---|
Монголын хаан | |
Хаанчлал | 1558–1592 |
Бүтэн нэр | Түмэн |
Бусад хэргэм | Засагт хаан |
Өмнөх | Дарайсүн Гүдэн хаан |
Удаах | Буян сэцэн хаан |
Эцэг | Дарайсүн Гүдэн хаан |
Улс | Монгол Улс |
Ургийн овог | Боржигин |
Түмэн Засагт хаан нь бутралын үеийн бага хаадын нэг бөгөөд Монгол гүрнийг захиран суудаг байжээ.
Улс төрийн үйл ажиллагаа
засварлахТүүнийг хаан ширээнд сууж байх хугацаанд монголчуудын эв нэгдэл дахин нэг сэргэсэн билээ. Тэрээр 1558 оноос 1592 он хүртэл хаан ширээнд суусан ба эхэн үедээ тэрээр Урианхай болон Дархадуудыг өөртөө элсүүлж чадсан бөгөөд энэ зуур түүний цусан төрлийн хамаатнууд болох Абтай хан болон Хутагтай сэцэн хунтайж нар нь Дөрвөн Ойрадыг нэгтгэсэн нь Монголын эв нэгдэл дахин нэгэн удаа бага зэрэг сэргэхэд нөлөөлсөн.
Умард Хятадыг дайлаар мордож байх үедээ Түмэн Хаан, Халх Жарудын Субухай үйзэн нарын цэрэг Ляодуны хотуудыг дайлж байсан. Үүний дүнд нэгэн үе Мин улстай худалдаа наймаа хийхэд хүргэж байжээ.
1576 оноос Алтан хан болон бусад ноёд Төвдтэй холбоо тогтоож монголчуудад Төвөд нутгийн шар малгайтны шашныг дэлгэрүүлэхийг дэмжиж энэ үед Түмэн хаан, Хөх нуурт очсоноор Говийн өмнөд хэсэгт шарын шашныг төрийн шашин болгожээ. Үүнээс улбаалаад 1580-аад оны үед Халх Монголд, 1590-1600 - аад оны үеэс Ойрад Монголд түгэн дэлгэрэхийн эхлэл суурийг тавьсан байдаг.
Түмэн хаан, засаглалынхаа үед дараах арга хэмжээг явуулжээ.
- Шинэ засаг цаазыг зохион явуулж, засаг цаазыг чангатагасан
- Төв засгийн газарыг байгуулж, зургаан түмнээс нөлөө бүхий ноёдыг суулгаж, жил бүр хуралдан нутаг бүрийн асуудлыг шийдэх болсон
- Мин улстай хийх худалдааг чухалчлан эе найр, цэрэг дайны аргыг хослуулснаар эдийн засгийн байдлын талаар сэргэж эхэлсэн.
- Цахар түмнийг авч зүүнээс барууншлан Шилийн голын орчимд шилжин сууж, төвлөрөх болсон. Энэ нь хожим Цахарын хаан гэж дуудагдахад хүрсэн.
- Төрд үл захирагдах байдлын эсрэг хандаж, цэргийн хүчийг татан төвлөрүүлэхийг чармайх болсон
Түмэн хаан нь засаг цаазыг чангалж, ёс журамыг сайжруулсан тул түүхэнд Засагт хаан гэж алдаршив.
Тэр 1592 оны хар луу жил тэнгэрт хальжээ.
Гэр бүл
засварлахЭцэг: Дарайсүн хаан
Хөвүүд:
- Буян сэцэн хаан
- Байшинхор тайж
- Зайсан тайж
- Мангуу тайж
- Үйзэн тайж
- Эсэ тайж
- Сонин тайж
- Тайгун тайж
- Боди тайж
- Сагрул тайж
- Санжа орчи тайж
- Дүүрэн тайж
- Энх тайж
Өмнөх Дарайсүн Гүдэн хаан |
Монголын Их Хаан 1558-1592 |
Дараах Буян сэцэн хаан |