Гуаннин ван
Гуаннин ван (хятадаар: 广宁王; пиньинь галиг:Guǎng níng wáng) бол Монголын Юань улсын үед хамаарах язгууртны цол хэргэм болно. Энэ нь Хубилай хааны зарлигаар Бөх Бэлгүтэйн удамд хүртээсэн хятад цол юм. Энэхүү цолыг үе залгамжлах учраас зөвхөн түүний үр хойчис 1368 он хүртэл хүртэж байсан.Юань улсаас хойш гуаннин гэх нэр нь орхигдож ван цол нь хэвээр үлдээд Манжийн захиргаанд орох хүртэл хэвээр байсан юм.
Хүртэж байсан хүмүүс
засварлах- Елюй Чуцай, нэхэн хүртээсэн.
- Чавту, Бэлгүтэйн ач хүү. 1262 онд өргөмжилөгдөөд, 1276 онд тамгаа хураалгасан.
- Чиритөмөр, Бэлгүтэй ноёны удмын Жунюнбөхийн ач хүү.
- Алхунча, Чиритөмөрийн хүү. 1330 онд залгамжилж, 1353 онд нас барсан.
- Хүндтөмөр, Алхунчагийн хүү.
- Төмөрбөх, Хүнтөмөрийн дүү. 1354 онд өргөмжилөгдсөн.