Гранд Эст
Гранд Эст (Франц: Grand Est [ɡʁɑ̃t‿ɛst], , Монгол: Их Зүүн) нь Франц Улсын муж бөгөөд 2016 оны нэгдүгээр сарын 1-нд хуучин байсан Эльзас (Alsace) Лотаринг (Lorraine), Шампань-Ардень, гурван муж нэгдсэнээр бий болсон. Муж байгуулагдсан даруйдаа Эльзас-Шампань-Ардень-Лотаринг хэмээх нэрийг хэрэглэв. Энэ нэрийг нь 2016 оны аравдугаар сарын 1-нд төрөөс өөрчлөн одооны нэрийг өгсөн байна.[1][2]
Гранд Эст | |
Үндсэн мэдээлэл | |
---|---|
Мужийн төв | Страсбург |
Ерөнхийлөгч (нутгийн зөвлөл) | Жан Ротнер (БН) |
Хүн ам | 5,555,186 (2016) |
Хүн амын нягтрал | 96.7 хүн км² тутамд |
Газар нутаг | 57,454 км² |
Департамент | 10 |
Арондисман | 38 |
Суурингийн холбоод | 149 |
Кантон | 200 |
Коммун | 5,124 |
ISO-3166-2 код | FR-GES |
Гранд Эст мужийн хөрсний газрын зураг |
Гранд Эст нь нийт 57.433 км² нутаг дэвсгэртэй ба үүгээрээ Францын мужуудад нутаг дэвсгэрийн хэмжээгээрээ дөрөвт (далайн чанад дахь мужуудыг оруулахгүйгээр) орно. Нийт 5.555.186 хүн амтай (мэдээ: 2016 он) байгаа нь энэ мужийг зургаадугаар том мужийн тоонд оруулдаг. Мужийн төв нь Страсбург хот. Гранд Эст нь (цагийн зүүний дагуу) Бельги, Люксембург, Герман, Швейцар зэрэг улсууд болон Бургунд-Франш-Конте, Иль-де-Франс, О-де-Франс мужуудтай хиллэдэг.
Зураг
засварлахЦахим холбоос
засварлах- Гранд Эст мужийн албан ёсны цахим хуудас (францаар)
Эшлэл
засварлах- ↑ Décret n° 2016-1262 du 28 septembre 2016 portant fixation du nom de la région Grand Est auf legifrance.gouv.fr. Abgerufen am 1. Oktober 2016.
- ↑ Mathilde Siraud: Occitanie, Nouvelle-Aquitaine …: discordes autour des nouveaux noms de régions. In: lefigaro.fr. Le Figaro, 27. Зургаадугаар сар 2016, хандсан 5. Дөрөвдүгээр сар 2019 (französisch).