О-де-Франс (францаар Hauts-de-France [o d(ə) fʁãs]) нь Франц Улсын муж бөгөөд 2016 оны нэгдүгээр сарын 1-нд хуучин байсан Нор-Па-де-Кале ба Пикарди мужуудыг нэгтгэн бий болгосон юм. 2016 оны нэгдүгээр сараас есдүгээр сарыг хүртэл хугацаанд энэ муж нь Нор-Па-де-Кале-Пикарди гэх нэртэй байв.

О-де-Франс
О-де-Франс мужийн сүлд
Франц дахь О-де-Франс байршилНувел-АквитаниНувел-АквитаниНувел-АквитаниОвернь-Рона-АльпБретаньБретаньБургунд-Франш-КонтеТөв-Вал де ЛуарГранд ЭстИль-де-ФрансКорсикаОкситаниО-де-ФрансНормандиПеи де ла ЛуарПеи де ла ЛуарПрованс-Альп-Номин эрэг
Франц дахь О-де-Франс байршил
Үндсэн мэдээлэл
Мужийн төв Лилль
Ерөнхийлөгч (нутгийн зөвлөл) Ксавье Бертран (БН)
Хүн ам 5,987,883 (2013)
Хүн амын нягтрал 188.3 хүн км² тутамд
Газар нутаг 31,804 км²
Департамент 5
Арондисман 26
Суурингийн холбоод 94
Кантон 145
Коммун 3.789
ISO-3166-2 код FR-HDF

О-де-Франс мужийн хөрсний газрын зураг

О-де-Франс нь нийт 31.813 км² нутаг дэвсгэрээрээ Францын мужуудын эрэмбэд наймдугаарт жагсах (далайн чанад дахь мужуудыг оруулахгүйгээр) ба 5.960.000 оршин суугчтай бөгөөд үүгээрээ гуравдугаар олон хүн амтай мужид тооцогддог. Дотроо Эна, Нор, Уаза, Па-де-Кале, Сомма гэсэн таван департаментад хуваагдана. Энэ муж нь цагийн зүүний дагуу Бельги Улс болон Гранд Эст, Иль-де-Франс, Норманди зэрэг мужуудтай хиллэнэ.

О-де-Франс мужийн хамгийн олон хүн амтай хотуудын тоонд:

Хот Хүн ам (он) Департамент
Лилль 232.440 (2016) Нор
Амьен 133.755 (2016) Сомма
Рубе 96.412 (2016) Нор
Туркуэн 97.476 (2016) Нор
Дюнкерк 88.108 (2016) Нор
Кале 74.978 (2016) Па-де-Кале
Вильнёв-д’Аск 62.358 (2016) Нор
Сен-Кантен 54.443 (2016) Эна
Бове 56.020 (2016) Уаза
Валансьен 43.680 (2016) Нор

Цахим холбоос

засварлах
  Commons: Hauts-de-France – Викимедиа зураг, бичлэг, дууны сан