Бургунд-Франш-Конте
Бургунд-Франш-Конте (Франц: Bourgogne-Franche-Comté [buʁgɔɲ fʁãʃ kɔ̃te]) нь Франц Улсын муж бөгөөд 2016 оны нэгдүгээр сарын 1-нд хуучин байсан Бургунд ба Франш-Конте мужууд нэгдсэнээр бий болсон юм. Мужийн төв нь Дижон хот.
Бургунд-Франш-Конте | |
Үндсэн мэдээлэл | |
---|---|
Мужийн төв | Дижон |
Ерөнхийлөгч (нутгийн зөвлөл) | Мари-Гит Дюфэ (СН) |
Хүн ам | 2,818,338 (2016) |
Хүн амын нягтрал | 59 хүн км² тутамд |
Газар нутаг | 47,790 км² |
Департамент | 8 |
Арондисман | 24 |
Суурингийн холбоод | 120 |
Кантон | 152 |
Коммун | 3,702 |
ISO-3166-2 код | FR-BFC |
Бургунд-Франш-Конте мужийн хөрсний газрын зураг |
Бургунд-Франш-Конте нь нийт 47.784 км² нутаг дэвсгэртэй ба үүгээрээ Францын мужуудыг газар нутгаар нь жагсаасан жагсаалтад тавдугаарт (далайн чанад дахь мужуудыг оруулахгүйгээр) бичигддэг. Нийт 2.818.338 хүн амтай (мэдээ: 2016 он) ба хүн амын тоогоороо сүүлээсээ гуравт орно.
Хотууд
засварлахБургунд-Франш-Конте мужийн хамгийн олон хүн амтай хотуудын тоонд:
Хот | Хүн ам (Мэдээ: 2016) |
Департамент |
---|---|---|
Дижон | 155.090 (2016) | Кот-д’Ор |
Безансон | 116.466 (2016) | Ду |
Белфор | 48.973 (2016) | Теритуар де Белфор |
Шалон-сюр-Сон | 45.446 (2016) | Сон-е-Луар |
Осер | 34.846 (2016) | Йон |
Невер | 33.235 (2016) | Ньевр |
Макон | 33.427 (2016) | Сон-е-Луар |
Монбельяр | 25.304 (2016) | Ду |
Санс | 25.913 (2016) | Йон |
Доль | 23.579 (2016) | Юра |
Цахим холбоос
засварлах Commons: Bourgogne-Franche-Comté – Викимедиа зураг, бичлэг, дууны сан