Усны нөмрөг бүргэд

Усны нөмрөг бүргэд (Haliaeetus leucoryphus), нь Харцагынхан овгийн том, бордуу зүсмийн өдрийн махчин шувуу юм. Тэд Төв Азид, Каспийн тэнгисээс Шар тэнгис хүртэл, Казахстанаас Монгол, Гималайн нуруу, Бангладеш, хойд Энэтхэг орчимд нутаглана.

Усны нөмрөг бүргэд

Ховордолтын зэрэглэл

Эмзэг (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Харцагатан (эсвэл Шонхортон)
Овог: Харцагынхан
Төрөл: Haliaeetus
Зүйл: H. leucoryphus
Латин нэр
Haliaeetus leucoryphus
(Pallas, 1771)
Ижил утгатай нэршил

Aquila leucorypha

Haliaeetus leucoryphus

Гадаад төрх

засварлах

Энэ бүргэд нь цагаан цайвар нүүр, толгой нь цайвар бор, далавч нь хар бор, нуруун хэсэг нь улаан хүрэн юм. Сүүл нь хар бөгөөд өргөн цагаан судалтай. Залуу бүргэд нь бүхэлдээ бараан зүстэй ба сүүлэндээ цагаан судалгүй байна. Тэд 72-84 см урт, далавчаа дэлгэхэд 180–205 см . Эмэгчин нь 2.1-3.7 кг, эрэгчин 2-3.3 кг жинтэй.

Усны нөмрөгбүргэд голдуу цэнгэг усны томхон загасаар хооллодог.


Цахим холбоос

засварлах
  Commons: Усны нөмрөг бүргэд (Haliaeetus leucoryphus) – Викимедиа зураг, бичлэг, дууны сан