Open main menu

Халзан бүргэд (Haliaeetus leucocephalus) нь Хойд Америкт нутаглах Харцагынхан овгийн махчин шувуу бөгөөд АНУ-н билэг тэмдэг юм.

Халзан бүргэд
Haliaeetus leucocephalus-tree-USFWS.jpg
Ховордолтын зэрэглэл
Status iucn3.1 LC.svg
Ховордоогүй (ОУБХХ)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Харцагатан
Овог: Харцагынхан
Төрөл: Haliaeetus
Зүйл: H. leucocephalus
Латин нэр
Haliaeetus leucocephalus
(Карл Линней, 1766)
Амьдрах бүс ██ Байнга байдаг ██ Зунд ирдэг, ██ Өвөл ирдэг ██ Зөвхөн нүүдэллэдэг Star: accidental records
Амьдрах бүс

██ Байнга байдаг

██ Зунд ирдэг,

██ Өвөл ирдэг

██ Зөвхөн нүүдэллэдэг

Star: accidental records
Дэд зүйлүүд
  • H. l. leucocephalus
  • H. l. washingtoniensis
Ижил утгатай нэршил

Falco leucocephalus

Гадаад төрхЗасварлах

Халзан бүргэд нь 70-102 см урт, далавчаа дэлгэхэд 2.44 м урт, 2.5-7 кг жинтэй том шувуу юм. Эм нь эрээс биеэр том байна. Нас бие гүйцсэн халзан бүргэд бор бие, толгой, сүүл нь цагаан, цайвар шар нүд, махир хошуутай.


Идэш тэжээлЗасварлах

Голдуу загасаар хооллоно. Мөн чандага, туулай, илбэнх, минж, буга зэрэг хөхтөн амьтан, нугас, цахлай, дэглий, галуу гэх мэт шувуу, заримдаа үхсэн амьтны сэг иднэ.

ҮржилЗасварлах

4-5 нас хүрээд үржилд орох нас бие гүйцдэг. Тэд амьдралаа нэг хостойгоо өнгөрүүлнэ. Хэрэв ижил нь үхэх, ямар нэг байдлаар алга болвол өөр хостой болдог байна. Халзан бүргэд Хойд Америкийн бусад ямар ч шувуунаас том үүр барих ба жил бүр шинэ иш, мөчир нэмэн засаж сэлбэх тул үүрний гүн 4 м, 2.5 м голчтой, 1 т хүртэл жинтэй байдаг аж. Жилд 1-3 өндөг гаргах ба өндөг нь 7.3 см урт, 5.5 см өргөнтэй.

Зургийн цомогЗасварлах

Цахим холбоосЗасварлах

  Commons: Haliaeetus leucocephalus – Викимедиа дуу дүрсний сан
Викизүйлд Bald Eagle-тай холбоотой мэдээлэл байна.