Саарал толгойт загасч бүргэд
Саарал толгойт загасч бүргэд (Ichthyophaga ichthyaetus) нь Харцагынхан овгийн махчин шувуу юм.
Саарал толгойт загасч бүргэд | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||||
| ||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||
Ichthyophaga ichthyaetus (Хорсфилд, 1821) |
Энэхүү шувуу нь өмнөд Ази, Энэтхэг, Шри Ланка , Филиппинд нутаглана. Тэд усны дэргэдэх ой модонд үүрлэн 2-4 өндөг гаргана.
Саарал толгойт загасч бүргэд нь 70-75 см урт, нас бие гүйцсэн нь хар бор далавч, нуруутай, саарал толгой, улаан бордуу цээжтэй байдаг. Хэвлийн доод хэсэг, сүүл нь цагаан өнгөтэй.
Эр, эм нь адил зүстэй ч нас бие гүйцээгүй залуу нь арай өөр юм. Тэд нуур цөөрөм, томхон гол мөрнөс загас ангуучлан хооллодог.
Цахим холбоос
засварлах- Commons: Саарал толгойт загасч бүргэд – Викимедиа зураг, бичлэг, дууны сан