Могойч загалай
Могойч загалай (Circaetus gallicus) нь Харцагынхан овгийн махчин шувуу юм.
Могойч загалай | ||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||||||
| ||||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||||
Circaetus gallicus (Gmelin, 1788) | ||||||||||||||||
үүрээ засдаг өвөлждөг бүтэн жил байдаг |
Амьдрах бүс
засварлахЭнэхүү шувуу нь Газар дундын тэнгис орчим, Орос , Ази (Пакистан, Энэтхэг болон Индонезийн арлууд) тархан нутаглана. Европын хойд хэсэгт амьдрах хэсэг нь өвлийн улиралд Африкийн Сахарын цөлийн бүсэд өвөлжихөөр нүүдэллэдэг. Тэд 9, 10 сард нисээд 4, 5 сард буцаж ирдэг байна. Европт Испанид хамгийн их тоогоор таарна.
Гадаад төрх
засварлахНас бие гүйцсэн могойч загалай 63-68 см урт, далавчаа дэлгэхэд 185-195 см ба 1.7-1.9 кг жинтэй. Нуруун хэсэг нь бор саарал, өвөр хэсэг нь цагаан байна. Шар шувуу мэт бөөрөнхий толгойтой, тод шар нүдтэй.
Идэш тэжээл
засварлахТэд голдуу хэвлээр явагч, могой, гүрвэлээр хооллоно. Заримдаа жижиг хөхтөн, шувуу, мөн томхон шавьж иддэг. Тэд маш дуу чимээ багатай юм. Үржлийн үед ганц өндөг гаргадаг. Могойч загалай 17 ба түүнээс дээш насална.
Зургийн цомог
засварлах-
In Flight
-
Энэтхэгт.
-
Энэтхэгт.