Баяндун сум
Баяндун (ᠪᠠᠶᠠᠨᠳᠣᠩ) — Монгол улсын Дорнод аймгийн сум.
Баяндун сум ᠪᠠᠶᠠᠨᠳᠣᠩ ᠰᠤᠮᠤ |
|
---|---|
сум | |
Улс | ![]() |
Дээд нутаг | ![]() |
Доод нутаг (4 баг) |
1. Наран 2. Хайрхан 3. Яргай 4. Түргэн |
Сумын төв | Наранбулаг |
Газар нутаг | 6237 км² |
Хүн ам (2009) | 2,936 хүн |
Ард түмэн | буриад (≈85%), халх, барга яс бүхий монгол үндэстэн |
Шуудан-дугаар | 21120 |
Хаяа залгаа газар, нутаг |
↖ Хэрээ, ↑ Агш, ↙ Баян-Уул, ↗ Дашбалбар, ↓ Цагаан-Овоо, ↘ Сэргэлэн |
Товч түүхЗасварлах
1925 онд үүссэн сумын суурин дээр хэдэн жилийн дараа нутгийн уулын нэрээр "Баяндун" хэмээн нэрийдэж, хошуудыг сумдаар задлан тогтооход Улз голын хошууны төв байсан Наранбулагт захиргаагаа төвхнүүлж нэгэн сум болжээ.[1]
Газар дайЗасварлах
Сумын төв Наранбулаг суурин аймгийн төв Чойбалсангаас 176 км, улсын нийслэл Улаанбаатараас 669 км зайнд байна.[2] . Сумын төвөөс Яргай баг 35 км. Хайрхан баг 15 км, Түргэн баг 32 км болно.
Алдар гавьяатанЗасварлах
- Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Гавьяат Хуульч, Дэслэгч Генерал, XX зууны манлай хилчин Базарын Цэдэн-Иш
- Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар цолтон анхны багш, Гавьяат Багш Додийн Базар
- Монгол Улсын Төрийн хошой шагналт, анхны Ардын Зураач, УГЗ, XX зууны манлай зураач О.Цэвэгжав
- Монгол Улсын Төрийн шагналт, УГЗ Додийн Чойдог
- Монгол Улсын анхны Гавьяат Багш, дипломатч, зохиолч Дондогийн Цэвэгмид Соёлын Гавьяат Зүтгэлтэн Мөнхийн Шийрэв
- Магсарын Чимэддорж -- Холбооны Яамны дэд сайд
- Монгол Улсын хүүхдийн анхны мэс засалч Хүний Гавьяат Эмч Жамъянгийн Цэрэндулам
- Монгол улсын төрийн соёрхолт хүний их эмч Хорлоогийн Баттөмөр
Эх сурвалжЗасварлах
- ↑ [dornod-library.mn] Дорнод аймгийн төв номын сан – БАЯН ДУН СУМ
- ↑ [dnews.mn] Дорнод аймгийн цахим сонин – Баяндун сумын танилцуулга