Эзлэхүүн
Хатуу биеийн эзлэхүүн гэдэг нь хэр хэмжээний орон зай эзэлж буйг харуулсан гурван хэмжээст ухагдахуун юм. Ихэвчлэн тоогоор илэрхийлэгддэг. Шулуун ирмэгтэй, дугариг биетүүдийн эзлэхүүнийг арифметик томьёо ашиглан тооцоолж болно. Бусад муруй хэлбэртэй биетүүдийн эзлэхүүнийг тухайн биетийг маш их хэмжээний жижигхэн кубүүдээс, эсвэл нэг тэнхлэгтэй олон жижиг цилиндр дискүүдээс бүрдсэн гэж ойролцоолон тэдгээр олон жижиг хэсгүүдийн эзлэхүүнүүдийг нэмэх замаар интеграл тоолол ашиглан тооцоолж болдог. Мөн зөв биш хэлбэртэй биетийн нягт нь шингэний нягтаас бага байх тохиолдолд түүнд нэмэлт хүнд биет зүүн шингэнд живүүлж улмаар шингэний түрж гарсан эзлэхүүнээс зүүсэн биетийн эзлэхүүнийг хасах замаар тухайн зөв биш биетийн эзлэхүүнийг тооцоолж болдог. Мөн нэгж нь уртын нэгжийг куб зэрэгт дэвшүүлсэнтэй тэнцүү. Жишээлбэл см*см*см.
Физикийн тоо хэмжээ | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Нэр | Эзлэхүүн | ||||||||||||
Томьёоны тэмдэглэгээ | |||||||||||||
Уламжлагдсан | Урт | ||||||||||||
|
Эзлэхүүн нь талбай болон өндрийн нэгж векторүүдийн скаляр үржвэр бөгөөд цэвэр математик ухагдахуун тул энэ нь орон зайн хоосон цэгүүдийн олонлогийг илэрхийлэх тоо юм гэж үзнэ.
Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.